×
Улс төр 31 Нэгдүгээр сарын 2012
Сирийн засгийн газрын цэрэг дайчид Дамаскийн орчмын зүүн хэсгийг  хэдэн цагийн зэвсэгт мөргөлдөөний дараа сөрөг хүчнийхнээс булаан авлаа. Гэтэл  сөрөг хүчнийхэн тактикийн ухралт хийсэн гэж  мэдэгджээ. Дамаск хотын орчимд болсон мөргөлдөөн  ням гаригт эхэлжээ. Цэргүүд тухайлбал, онгоцны буудал руу явах замыг хаахыг санаархаж байжээ.
Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын Өмнөд Курилын арлууд хэнийх эрх мэдэлд байх асуудлаар хэлсэн үгийг японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буруу тайлбарласан гэж Азийн орнуудаар аялаж буй  Оросын сайдыг дагалдан яваа нэгэн төлөөлөгч  мэдэгдэв.
2012 он олон улсын дипломат албаны хувьд хүнд жил болж мэдэх нь Ойрхи-Дорнодын болон Африкийн хойд хэсэгт  сөргөлдөөний гал голомтыг  хараахан намжааж чадаагүй байна. Гэтэл  2012 онд юуны өмнө  нилээд хэдэн орнуудад : Орос, АНУ, Франц, Иран, Египет улсуудад сонгууль явагдана.
Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжих нь Орос улсад ашиггүй, яагаад гэвэл  Москва арабын бусад  орнуудтай харилцаагаа муутгаж болзошгүй юм. Энэ тухай өнөөдөр америкийн “Вашингтон пост” сонин мэдээлжээ.
Өмнөд Cолонгосд ираны нефть импортыг хязгаарлах  зорилготой Ираны нефтийн эсрэг хориг арга хэмжээнд нэгдэх шийдвэр гаргахын тулд  цаг хугацаа шаардлагатай байна. Өмнөд солонгосын сангийн сайд Бак Че Ван хийсэн мэдэгдэлдээ, хоригийн талаар   өмнөд солонгосын тал АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцэж байгаа гэв.
НҮБ-ын АЗ Сирид хүч хэрэглэх ажиллагааг эцэслүүлж, тус улсад ардчилсан өөрчлөлт гаргахад туслах тогтоол гаргах ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон мэдэгдлээ. Сирийн асуудлыг авч үзэж хэлэлцэх АЗ-ийн хуралдаанд оролцоно гэж тэрээр мэдээллээ. Тус хуралдаан өнөөдөр Нью Йоркод болно. Хуралдаанаар Марокко улсаас санал болгосон араб-европын тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Сирийн асуудлаар өрнөдийн нилээд хэдэн орнууд болон арабын орнуудын   НҮБ-ын АЗ-д бэлтгэж оруулсан тогтоолын төслийг одоогийн байдлаар хүлээж авах боломжгүй  гэж Орос улс үзэж байна.  Энэ тухай “Интерфакс” агентлагт ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов мэдэгдэв.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012