×
Улс төр 30 Нэгдүгээр сарын 2012
НҮБ-ын АЗ хуралдахаас өмнө Арабын орнуудын Лигийн ажиглагчдын илтгэлийг нарийн судлахыг Москвад хүсэж байна. ОУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов ингэж мэдэгдлээ. Зөв шийдвэр гаргахын тулд тус ажиглагчдын хийсэн дүгнэлт, зааврыг АЗ-ийн гишүүд маш сайн судлах хэрэгтэй гэж тэр хэлсэн байна. Төр засаг болон сөрөг хүчний хооронд хэлэцээр хийх замаар Сири улсад зохицуулалт хийх хэрэгтэй гэж ОУ үзэж байгаа юм.
Филиппин улсын нутаг дэвсгэр дээр АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх төлөвлөгөөний хариуд Хятад улс, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах ёстой. Хятадын “Хуаньцю шибао” сонинд ийм шаардлагыг бичсэн байна. Энэ нийтлэл Вашигтонд 1-р сарын 26,27-ны хооронд хийсэн америк, филиппиний зөвлөлдөөнд өгсөн Бээжингийн анхны хариулт боллоо.
Курилын асуудлууд тэр дундаа тус арал дээр Япон улстай хамтран аж ахуй эрхлэх асуудлыг зөвхөн бүх нийтийн санал асуулгаар шийдэж болно. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров японы “Эн-Эйч-Кэй” телевиз, радиогийн нэгдэлд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Курилын арлуудын асуудлыг хурдан шийднэ гэж тооцож болохгүй гэж оросын дипломатч онцлон тэмдэглэжээ.
ЕХ-нд нефть нийлүүлэлтийг зогсоох тухай Ираны шийдвэр нь хэзээ ч сайн юманд хүргэхгүй гэж ЕХ-ны гаргасан хориг арга хэмжээнд өгсөн хариултдаа  ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров үзэж байна. Өнөөдөр Оклендэд болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. “Ямарч үйл ажиллагаа эсрэг үйл ажиллагааг төрүүлдэг. Энэ нь хэзээч сайн юманд хүргэдэггүй” гэж сайд тэмдэглэлээ.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012