×
Улс төр 29 Нэгдүгээр сарын 2012
Египет улсад өнөөдөр тус улсын парламентын дээд танхим Зөвлөлдөх зөвлөлийн сонгуулийн эхний шат эхэллээ. Энэ сонгууль хоёр өдөр үргэлжилж даваа гаригийн орой дуусах юм. Санал хураалтад бараг 25.5 сая хүн оролцох юм. Цагдаагийнхан болон цэргийнхэн хамтдаа аюулгүй байдлыг хангаж байна. Сонгуулийн хоёр дахь шат 2-р сарын 14-15- болно.
Катар улсад АНУ-ын албан ёсны төлөөлөгчид болон афганы талибууд хэлэлцээр хийж эхэллээ гэж “Нью-Йорк таймс” сонин өнөөдөр мэдээллээ. Афганистан улсад байлдааны ажиллагааг зогсоох болон харилцан итгэлцлийг бэхжүүлэх чиглэлд авах арга хэмжээнүүдийг тэд хэлэлцэж байна. Хэлэлцээрийн үед олзлогдогсдыг харилцан солилцох тухай яриа болж мэднэ гэж сонин бас мэдээлсэн байна.
Ази тивийнхэн АНУ, Европын эсрэг гэдгээ харууллаа. Ираны нефтийн эсрэг авсан хориг арга хэмжээг дэмжихээс татгалзаж байна. Хятад, Энэтхэг, Турк улсууд Иран улсын нефтийн урсгалыг зогсоох боломжийг АНУ-д өгөхгүй. Харин Япон, Өмнөд Солонгос улсууд үүнийг дэмжихээр завдаж байна. Тегераны эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авахыг даваа гаригт ЕХ-ны улсуудын ГХЯ-дын сайд нар сайшаасан билээ.
Орос улс АНД орнуудтай эрчим хүчний яриа хэлэлцээ болон худалдааг хөгжүүлэх болно. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Брунейн Их сургууль дээр үг хэлэхдээ өнөөдөр ингэж мэдэгдлээ. Инновацийн үйлдвэрлэл, өндөр технологийн болон сансарын салбарт тулгуурласан эвсэл бий болгоход ОУ онцгой анхаарал хандуулах болно гэж тэр тэмдэглэсэн байна.
МАГАТЭ-гийн байцаагчид өнөөдөр Иранд хүрэлцэн ирлээ гэж ираны мэдээлэлийн ИРНА агентлаг мэдээллээ. Энэ байцаагчид Ираны албан ёсны хүмүүстай хэлэлцээр хийхээс гадна Тегеранаас өмнөд зүгт байрладаг Форто уран баяжуулах төвд зочилож магадгүй гэж тус агентлаг тэмдэглэжээ. Ираны цөмийн хөтөлбөр нь цэргийн зориулалттай эсхийг тодруулах нь МАГАТЭ-гийн байцаагчдын гол зорилго юм.
Арабын орнуудын лиг \АОЛ\ Сири улсын асуудлаар ОУ-тай хэлэлцээр хийж байна. Араб хоорондын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ахмед бен Хелли ингэж мэдэгджээ. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби нар өчигдөр сирийн байдлыг хэлэлцсэн гэж тэр ярьсан байна.
Орос, Япон улсууд атомын эрчим хүч болон инновацийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа идэвхижүүлж байна. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Япон улсын ГХЯ-ны сайд Коитира Гэмба нарын Токиод хийсэн уулзалтын дүнгээр ОХУ-ын ГХЯ ингэж мэдэгдсэн байна.
Сири дэх Арабын орнуудын лигийн \АОЛ\ ажиглагчдын үйл ажиллагааг зогсоож байгаа нь НҮБ-ын АЗ-д даралт шахалт үзүүлж,  гадаадын орнууд түрэмгийлэл үйлдэх боломжийг бий болгож байна. Сири улсын төв телевиз бямба гаригт энэ тухай мэдэгдлээ. Энэ нь зэвсэглэсэн этгээдүүдийн зүгээс хүчирхийллээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгч байна гэж Дамаск тэмдэглэсэн байна.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012