×
Улс төр 27 Нэгдүгээр сарын 2012
АНУ-ын армийнхаа тоо хэмжээг 100 мянган цэргээр багасгахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Леон Панетта мэдэгдэв. Түүний ярьснаар, АНУ-ын хуурай замын цэргийг таван жилийн хугацаанд 570 мянгаас 490 мянга хүртэл, харин тэнгисийн цэргийн тоог 202 мянгаас 182 мянга хүртэл хорогдуулах юм.
НҮБ-ын АЗ-д Сирийн асуудлаархи өрнөдийн тогтоолын төслөөр санал хураахад оролцох боломжгүй гэж Москва узэж байгааг ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов  мэдэгдлээ. Дипломат ажилтны хэлснээр бол Оросын байр суурийг өрнөдээс санал болгосон баримт бичгийн төсөлд харгалзаж үзээгүй байна. Зарчимт үндсэн зүйл төсөлд алга гэж Гатилов хэллээ.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн таван зүтгэлтний нэг «Шудрага Орос улс» намын удирдагч Сергей Миронов сонгуулийн өмнөх хөтөлбөрийнхөө үндсэн  заалтуудыг тодорхойлсон өгүүллэгээ нийтлүүлжээ. Одоо улс төр судлаачид нэр дэвшэгчдийн үндсэн үзэл санааг харьцуулах боломжтой болсон. Нэр дэвшэгчдийн  улс төрийн хөтөлбөрүүд бараг ялгаагүй хийгээд эдийн засгийн тал нь сулхан байгааг шинжээчид тэмдэглэв.
 Энэтхэг, Герман, Япон, Бразили улсууд НҮБ-ын АЗ-ийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийг ахин шаардав. «Таймс оф Индиа» сонины мэдээлснээр эдгээр улс хамтарсан мэдүүлгээ өчигдөр НҮБ-ын ЕА-н хаалттай хуралдаан дээр танилцуулан тайлбарлав. «НҮБ-ын АЗ-ийн бүрэлдэхүүнийг гишүүн бус орнуудаас олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг харгалзан байнгын төдийгүй байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлж өргөжүүлэх ёстой.
«Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа» форумыг даргалах явдал  оюун, технологи, нөөц боломжоо харуулах бололцоог Орос улсад олгоно» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Известия» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
Орос улс Иракд эдийн засгийн төлсүүдийг улам  өргөн цар хүрээтэй  хэрэгжүүлэхэд бэлэн байна. Энэ тухай Оросын Холбооны улсын ерөнхийлөгчийн  Ойрхи-Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, Орос улсын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов Москвад  “Хоёрдахь-Садра” иракийн улс төрийн хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдэв. Түүнийг хөдөлгөөний удирдагч Мустафа Аль-Якуби тэргүүлж байна.
ОХУ ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров бямба гаригт Токиод эхлэх айлчлал нь  Орос,   Япон улсуудын өмнөд Курилын асуудлаархи   байр     суурийг ойртуулах боломжтой гэж үзэж байна.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012