×
Улс төр 26 Нэгдүгээр сарын 2012
Муаммар Каддафийн талынхны ажиллагаа НҮБ-ын  хүний эрхийг  хамгаалах асуудлаархи дэд комиссар Нави Пиллай, Ливи  улсад  суугаа  НҮБ-ын тусгай төлөөлөгч Ян Мартин нарын сэтгэлийг түгшээж байна. Тэд АЗ-ийн  өчигдөр хийсэн хуралдаан дээр  үг хэлж ливийн шинэ эрх баригчид тус орны байдлыг одоо хүртэл бүрэн  хянаагүйг хүлээн зөвшөөрөв.(Аудио)
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев сонгууль явуулж захирагчдыг сонгох тухай хуулийн төслийг Улсын хуралд оруулсан нь мэдээллийн орон зайд их шуугиан дэгдээлээ. «Сонгуулийн хууль тогтоомжийг  өөрчлүүлэх нь манайд төрийн, томоохон хэмжээний шинэтгэл эхэлснийг гэрчилж байна» гэж улс  төрийн судлаачид  үзэж байна.(Аудио)
ЕХ Ираны нефтийн импортонд тавих хориг хэрэгжихээс өмнө  Тегеран ЕХ-ны орнууд руу  ираны нефтийн экспортыг нэн даруй  зогсоох тухай хуулийг гаргахаар бэлтгэж байна.
АНУ-ын Төрийн департамент 2-р сард БНХАУ-ын дэд тэргүүн  Си Зиньпинь АНУ-д албан ёсны айлчлал хийх тухай мэдэгдэв.  Айлчлалын явцад Си Зиньпин ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийх төлөвлөгөөтэй байна. Энэ мэдээллийг    Бээжин одоогоор нотлоогүй байна. Хятад улсад дорнын шинэ жил болж байгаатай холбогдон айлчлал хойшлогдож магадгүй аж.
Европд илүү хатуу төсвийн сахилга болон эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд уян хатан механизм шаардагдаж байна. Ийм дүгнэлтүүдийг Германы канцлер Ангела Меркель лхагва гаригт Давосын Дэлхийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ  тэмдэглэв. Чуулган “Их хувьсал” уриан дор явагдаж байна.  Хэлэлцэх тулгамдсан асуудлууд их байгаад бөгөөд нэгдүгээрт Евробүсийн  санхүүгийн хямрал  тавигдаж байна.
НҮБ- ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  лхагва гаригт сонирхогч талуудад ираныг тойрсон хурцадмал байдлыг намжаах асуудлыг энхийн журмаар шийдвэрлэхийг уриалав.“Энхийн журмаар шийдэхээс өөр зам үгүй “гэж Интерфакс агентлаг иш татжээ.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012