×
Улс төр 25 Нэгдүгээр сарын 2012
Орос, Турк  улсууд Сирийн бүх талд хандан хүч хэрэглэх ажиллагааг золгсоохыг уриалж, гаднаас дотоод хэрэгт нь хүч хэрэглэн оролцохыг хүлцэж болохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад Туркийн ГХ-ийн сайд Ахмет Давутоглутай хийсэн уулзалтынхаа дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдэв. «Бид Сирийн хямралыг эв зүйгээр улс төрийн замаар зохицуулахын төлөө байна.
Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөөнээс хасагдсан  Григорий Явлинскийтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин мэдэгдлээ. «Ардчилсан хүчнийнг нэгтгэж нягтруулах хүрээнд хамтран ажиллаж болно» гэж тэрээр Твиттер дэх блогдоо тэмдэглэжээ. Өнөөдөр ОХУ-ын Сонгуулийн төв комисс тэрбумтан Михаил Прохоровыг ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд  нэр дэвшэгчээр бүртгэх асуудлыг авч үзэж хэлэлцэв.
АНУ БНХАУ-ын орлогч дарга Си Зинпиний 2-р сард Вашингтонд хийх айлчлалын үеэр Хятад тухайлбал Түвдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа асуудлыг хөндөж ярих бодолтой байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн шуурхай бага хурал дээр мэдэгдлээ. Түүний хэлснээр бол АНУ БНХАУ-д хүний эрхийг хэрхэн хангаж байгаад сэтгэл түгшснээ ямагт тов тодорхой мэдэгдэж ирсэн юм.
Өрнөдийн орнууд хятадтай сөргөлдөснөөс болж  Ирантай байлдах дээрээ  тулж ирээд байна.  Энэ тухай  мягмар гаригт Москвад италийн нэрт  улстөрч  Жульетта Кьеза сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний ярьснаар, Ирантай дайтах заналхийлэл нь   “Өрнөдийнхний дэлхий дахины процессд урьдын нөлөөгөө алдаж буйгаа барих гэсэн оролдлогуудын шууд үр дагавар “  аж.
 АНУ, ОХУ хоёр НҮБ-ын АЗ-ийн Сири улсын асуудлаархи тогтоолын төслөөр санал зөрсөөр байна гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ. Тэрээр Москвад Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн орлогч Жеффри Фелтманы хийсэн хэлэлцээг тайлбарлан хэлэхдээ ахиц дэвшил гаргаж амжаагүй ч «газар дээр нь байдлыг илүү сайн ойлгох чиглэлээр» урагш ахисан» гэжээ.
Өөрсдийн сонирхолд хөтлөгдөн Ойрхи-Дорнодын орнуудын  дотоод хэрэгт оролцох нь хүчтэй үр дагаварт хүргэж болох юм . Энэ тухай НҮБ-ын  дэргэд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч   Виталий Чуркин мэдэгдэв.
Палестины автономын сайд нарын танхим “Парламентын гишүүдийг израиль баривчиласныг”буруушаав. Тэр Израилийг нэн даруй Палестины автономын парламентын /ПАП/  спикер   Азиза ад-Дуэйкаг суллахыг шаардав.  Мягмар гаригт Оферын  шүүх түүнд албан ёсоор ямарч ял тулгаагүй хирнэ   6 жилийн ял оноожээ.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012