×
Улс төр 23 Нэгдүгээр сарын 2012
Иранаас нефть импортлоход тавих багц хоригийг ЕХ-ны гишүүн улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд сайшаалаа гэж өнөөдөр Брюсселиэс мэдээллээ. Ираны цөмийн хөтөлбөр энх тайвны зориулалттай гэдэгт баталгаа өгөх, Иран улс уран баяжуулах ажлаа зогсоох талаар Барууны орнуудтай хийх “үр бүтээлтэй яриа хэлэлцээг нэн даруй эхлэхийг” ЕХ Тегеранаас шаардаж байгаа юм.
Сири улс мухардмал байдалд орсон хэмээн үзвэл зохино гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн  Африкийн орнуудын хэрэг эрхлэсэн төлөөлөгч Михаил Маргелов үзэж байна. Тэрээр сэтгүүлчидтэй ярилцахдаа Арабын орнуудын холбоо Сирийн байдлыг зохицуулах төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй. Дамаск ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахаар заасан мөн төлөвлөгөөг няцаав.
ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ биеэ даан дэвшүүлсэн Эрхүү мужийн засаг дарга Дмитрий Мезенцевийг гарын үсэг  нь батлагдсан хүмүүсийн тоо хангалтгүй байгаа  учир ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болгов. Харин «Яблоко» намаас нэр дэвшсэн Григорий Явлинскийн баримт бичгийг цаашид шалгана гэж ОХУ-ын Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Николай Конкин мэдээлэв. «Мезенцевийг хасах учир шалтгаан бий.
Орос Иран  улсуудын хууль сахиулах байгууллагууд терроризм, кибер гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ. Эдгээр хоёр улсын ГХЯ-ны тэргүүн Рашид Нургалиев, Мостафа Мохаммад Нажар нар Москвад уулзаж, ойрын үед гарын үсэг зурах хэлэлцээрийн зохих төслийг авч үзэж хэлэлцлээ. Мансууруулах бодис, зэвсэг хууль бусаар худалдах хэрэг явдалтай тэмцэх болон энэ чиглэлээр ажиллах боловсон хүчин бэлтгэх  хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Ираны нефтийн нийлүүлэлтэд хориг тавих асуудлыг ЕХ-ны 27 орны ГХЯ-дын тэргүүнүүд Брюссельд болсон хуралдаан дээр баталлаа гэж Франс Пресс агентлаг уламжиллаа. Хоригийн шинэ багцын хүрээнд 7-р сарын 1-н гэхэд Тегеранаас нефть худалдан авч байгаа ЕХ-ны гишүүн улсууд Иранаас нефть импортлохоо бүрмөсөн зогсоох ёстой гэсэн асуудлыг оруулж байгаа гэж Брюсселийн дипломат эх сурвалжаас урьд нь мэдээлж байсан юм.
ОУ-ын үндэсний хөгжлийг хариуцсан холбооны тусгай байгууллага байгуулахыг ерөнхий сайд В. Путин санал болголоо. “Независимая газета” сонинд нийтлүүлсэн “Орос орны үндэсний асуудал” өөрийн өгүүлэлдээ тэрээр ийм үзэл санааг дэвшүүлсэн байна. Оросын ард түмэн бол төр улсыг бүрдүүлэгч гэдгийг онцлоод оросуудын агуу их аян бол соёлт төр улсыг бэхжүүлэх, нэгтгэхэд чиглэгдэж байсан гэж тэмдэглэжээ.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012