×
Улс төр 22 Нэгдүгээр сарын 2012
“Лондонг эзэлцгээе” хөдөлгөөний идэвхтэнүүд Сити ажил хэрэгч дүүргийн талбайг бямба гаригт 5 дахь удаагаа эзлэж авлаа. Сүүлийн хэдэн жил хоосон байгаа Роман-хаусыг эзлэж авах нь эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын зорилго байлаа. Энэ хөдөлгөөн банкны хэт орлого, материаллаг баялагыг шудрага бус хувиарлаж байгааг эсэргүүцэж байгаа юм.
Сирийн үймээн дэгдээгчид Дамаскын ойролцоох Дума хотыг эзлэж авсан боловч ухарч анхны байрлалдаа очсон байна. Мэдээлэлийн агентлагуудын мэдээлж байгаагаар тэнд шөнийн турш дэлбэрэлт болж буудалцаан сонсогдож байсан байна. Харин Сири улсын нийслэлд байдал тайван байжээ. Энэ улсад засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 10 сар гаруй үргэлжилж байна. Хоёр талаас хүмүүс амь үрэгдсэн тухай мэдээ өдөр бүр ирсээр байна.
Орос улсын Номхон далайн флотын 7 дахь бүлэг хөлөг онгоц далайн дээрэмчид байнга довтолдог Аравын тэнгисээр анхны худалдааны хөлөг онгоцуудын цувааг дагаж явлаа. Энэ цуваанд Мальт, Турк улсуудын худалдааны хөлөг онгоцууд багтсан байна. “Адмирал Трибуц” завь эсэргүүцэгч хөлөг онгоцны хамгаалалт дор эдгээр хөлөг онгоцууд Адены буланг амжиллтай өнгөрч Европ, Ойрхи дорнодын очих ёстой боомтууддаа бие даан очсон байна.
Иран улсаас алт, үнэт чулуу оруулахыг болон худалдан авахыг хориглох тухай төслийг ЕХ бэлтгэж байна. Брюссельд 1-р сарын 23-нд болох ЕХ-ны орнуудын ГХЯ-дын тэргүүнүүдийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд энэ асуудлыг оруулсан байна гэж Би-Би-Си радио станц мэдээлжээ. ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар хориг тавих асуудлыг санал нэгтэй батлах бололтой. Энэ хориг нь Тегеранд үзүүлэх санхүүгийн дарамтын нэг хэсэг нь юм.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012