×
Улс төр 21 Нэгдүгээр сарын 2012
Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  бизнесмен тэрбумтан Михаил Прохоров   сонгуульд ялсан тохиолдолд өөрийн бүх активуудаа заран, ихэнхи хэсгийг  хандивт зарцуулах аж. “Эх орон минь надад юунаас үнэтэй”   гэж тэр “Дождь” телевизийн сувагт баасан гаригийн үдэш өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Камбожид засгийн эрх барьж байхдаа хэдэн сая хүнийг аллага явуулсан   “Улаан кхмерүүдийн”  гэмт хэргийг шүүх  НҮБ- ын байгуулсан Олон улсын  шүүхийн ажиллагаа хаагдахад хүрээд байна.
БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ын төрөөс  эдийн засгийн хяналтыг сулруулахад чиглэгдэсэн  улс-төрийн   шинэчлэл явуулах боломжийг судлан үзэж байна. Энэ тухай  Ким Чен Ирийг нас барснаас хойш анх удаа өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулан БНАСАУ ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчидийн орлогч дарга Ян Хен Соп ярилцлага өгсөн юм.
Олон улсын цөмийн эрчим хүчний  агентлаг / МАГАТЭ/  Ираны цөмийн физикч Мустафа Ахмади Рошаны  үхэл  ираны цөмийн объектуудын тухай мэдээлэл нийтэд тарсантай холбоотой гэсэн мэдээллийг няцаав.  Энэ тухай Рейтер агентлаг МАГАТЭ гийн_ албан ёсны төөлөлөгч Жилл Тюдорын мэдээлснийг иш татан уламжлав.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог  Расмуссен  мэдэгдэхдээ, Афганистаны аюулгүй байдлын хувьд “дэвшилт гарсан”  гэж нотлож байна.  Тэрээр энэ тухайгаа Таллинд  BNS агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглээд, үүнийг  “Талибаны” талын цэргийн довтолгооны тоо гэрчилж байна гэв.
Дэлхийн тэргүүлэх хүчнүүд Тегераныг цөмийн зэвсэг байгуулах оролдлого хийж буйтай холбогдуулан  Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ сэргээхэд бэлэн  гэдгээ ойлгуулав. Түүнчлэн, тэд Ираны талаас яриа хэлэлцээ хийх чин  эрмэлзэл хүлээж байна.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012