×
Улс төр 20 Нэгдүгээр сарын 2012
Казахстаны шинэ сонгогдосон мажилис   /парламентын доод танхим/ ихэнхи саналаар засгийн газарт итгэл хүлээлгэв.   Үүгээрээ гүйцэтгэх засаглалын ажлыг сайшааж, засгийн газрын ерөнхий сайдаар Карим Масимовыг албан тушаалд нь үлдээв. Тэр сайд нарын танхимыг  өмнө сайдуудаас илүү олон жил тэргүүлж байна.
БНАСАУ-ын засгийн эрхийг залгамжлан  шилжүүлсэнийг   “Гадаад ертөнцийн доог тохуу “гэж  БНАСАУ-ын   удирдагч агсны ууган хүү  Ким Чен Нам нэрлэжээ.  Японы “Токио синбун” сонины сэтгүүлч Едзи Гомигийн Ким Чен Намтай хийсэн цахим ярилцлагыг үндэслэн ном гарах гэж байна.
Иран улсын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлуудын талаархи  Орос улсын байр суурийг Тегеран  сайшаан дэмжиж байна гэж Москвад суугаа тус улсын элчин сайд Махмуд Реза Сажади өнөөдөр мэдэгдлээ Олон улсын зургаан зууч эл асуудлыг хэлэлцэхээр ойрын үед уулзана гэдэгт тэрээр итгэж байна.
Тайланд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. Бангкокийн үзэж байгаагаар одоо  хамгийн тохирох цаг  нь болоод байгаа  юм гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Тани Тхонгпхакди мэдэгдэв. Тэрээр Тайланд ойрхи-дорнодын байдлыг зохицуулах  ажиллагааг дэмжиж байна гэж цохон тэмдэглэв.
Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг  огцруулахыг  АНУ  үргэлжлэн шаардасаар байна гэж АНУ ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэхдээ  АНУ сирийн ард түмний сайхан ирээдүйд хүрэх эрмэлзлэлүүдийг  дэмжих сонирхолтой бөгөөд эдгээр нь ерөнхийлөгч Асадын үед хэрэгжих  боломжгүй юм.
Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров  Ираны Үндэсний аюулгүйн дээд зөвлөлийн нарийн бичгийн орлогч дарга Али Багери-Кянитай пүрэв гаригт ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон  асуудлыг сэргээн хөгжүүлэх талаар санал солилцлоо.   Оросын ГХЯ-ны сайтан дээр  мэдээлсэнээр, Москвад болсон уулзалт ярианы үеэр  талууд оросын шатчилан шийдвэрлэх төлөвлөгөөний талаар хэлэлцэв.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012