×
Улс төр 19 Нэгдүгээр сарын 2012
АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд  БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт гэрээг сэргээх  замыг нээлээ. Энэ тухай Вашингтонд болсон ГХЯ-нуудын  гурван талт  уулзалтын үр дүнгийн талаархи мэдэгдэлд дурьджээ.  Энэ бол  Ким Чен Ын засгийн эрхэнд гарснаас хойшхи   Пхеньяны    улс-төрийн гол шүүмжлэгчдээс өгсөн  анхны эерэг дохио юм.
АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байгаа гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд өнөөдөр мэдэгдэв. Тэрээр мэдэгдэлдээ, АНУ Ирантай холбогдуулан шинэ хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа, энэ тохиолдолд   Тегеранд сонголт хийх  боломж үлдээж байна гэж цохон тэмдэглэв.
Иран өнгөрсөн оны 12-р сард Исламын БНУ ын нутаг дээр унагасан америкийн RQ -170 нисэгчгүй онгоцны тоглоомон загварыг АНУ –д шилжүүлнэ.  Энэ тухай мягмар гаригт Ассошейтэд Пресс агентлаг Ираны ХМХ-ээс иш татан уламжилжээ. Агентлагийн  мэдээлснээр, нисэгчгүй онгоцны загвар   1:80 харьцаатай байх аж.
Ормузын хоолой далайн хөлөг онгоц зорчиход нээлттэй байх ёстой гэж Катарын нийслэл Дохо хотод болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ТЗ-ийн ерөнхий сайд Вэнь Зяобао мэдэгдэв.  Түүний ярьснаар Хятад улс  энэхүү стратегийн бүс нутгийн хувьд  “аливаа экстремист ажиллагааны эсрэг” байх болно гэв.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012