×
Улс төр 18 Нэгдүгээр сарын 2012
БНАСАУ-ын эрх баригч дэглэм удахгүй бутран унана гэж Умард Солонгосын  удирдагч агсан Ким Чен Ирийн ууган хүү үзэж байна.  Японы «Токио синбун» сонины сэтгүүлч Ёзи Гоми шинэ номдоо энэ тухай бичжээ.
2011 онд Оросын гадаад бодлогын азийн чиглүүлэгч ширүүсчээ. Өнгөрсөн жил Орос улс  БРИКС –ийн хүрээнд   олон төлөвлөгөөт, тэгш эрхтэй харилцан ажиллагаагаа бэхжүүлэн, Азийн тэргүүлэгч орнуудтай харилцаагаа хөгжүүлж ирлээ гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнгөрсөн оны ажлын дүнгээ дүгнэн онцлон тэмдэглэв. Сергей Лавровын ярьснаар, өнгөрсөн жил БРИКС дэлхийн ач холбогдолын хүчин зүйл болсон юм.
ОХУ-д Монгол улсаас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Долоонжингийн Идэвхтэн манай радиод ярилцлага өглөө. Дэлхийд томоохонд ордог Монгол улсын Таван толгойн нүүрсний орд газрын боловсруулалтад оросын компаниуд оролцох нь дамжиггүй гэж тэрээр яриагаа эхэлсэн юм. Асуулт :Оросын талын оролцсон Таван толгойн нүүрсний орд газрыг эзэмших тендерийн дүнг Монгол улсад парламентын сонгуулийн дараа батлана гэж Та бодож байна уу?
Орос улс БРИКС ба Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд идэвхтэй ажиллаж, АНДБН-т байр сууриа цаашид бэхжүүлэх бодолтой байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Орос, Казахстан, Белорус гурван улсаас байгуулж буй интеграцийн байгууллага бусдад нээлттэй байгаа хийгээд өөр нэгдэл байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 2011 оны үр дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Орос Хятадын хоорондын харилцааны хөгжил хоёр орны удирдлагын бүрэлдэхүүнд чухам хэн орохоос үл шалтгаалан хэвээр хадгалагдана гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Сайдын хэлснээр бол оросын нийгэм хятадын чиглэлээр явуулж буй улс төрийн бодлогын асуудлаар зөвшөлцсэн юм.
 Ираны цөмийн асуудлаар зургаан талт  хэлэлцээг сэргээх бүрэн боломж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров жил дутмын хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Энэ үйл явцад саад учруулж байгаа нь сэтгэл түгшүүлсэн  гэж сайд хэллээ.
Энэ оны 3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ОХУ-ын гадаад бодлого өөрчлөгдөхгүй гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Хилийн чанад дахь түншүүд маань Оросын гадаад бодлого залгамжлагдана гэж найдах бүрэн үндэстэй  байна» гэж сайд хэллээ.
Орос улс Сирид хүч хэрэглэх ямар ч ажиллагааг эсэргүүцэж, үндэсний дотоодын яриа хэлэлцээг тус улсад нэн даруй хийж эхлүүлэхийн төлөө байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Сирид байгаа Арабын орнуудын холбоооны ажиглагчдын хүчин чармайлтыг оросын тал дэмжиж байгааг тэрээр тэмдэглэв.Сайдын хэлснээр бол  оросын тогтоолын төсөл ийм зорилготой.
Ливид хэрэглэсэн арга барилыг өөр улсад гарсан мөргөлдөөнийг зохицуулахад хэрэглэж үл болно гэж Орос улс үзэж байгааг ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Сайдын хэлснээр бол ийм арга барилыг огт хүлцэж болохгүй. Орос улс энгийн хүн амын эсрэг хүч хэрэглэх ямар ч ажиллагааг эсэргүүцэж байна гэж тэрээр онцлов.
ПДХ системийн асуудлаархи хэлэлцээний явцад Орос улсыг түгшүүлсэн зүйлийг АНУ-аас харгалзан үзнэ гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров найдаж байна. Тэрээр өнөөдөр Москвад 2011 оны үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Орос улсаас ПДХ системийн асуудлаархи үзэл санаагаа АНУ ба эвслийн  түүний түншүүдэд тов тодорхой мэдээлж байна гэж мэдэгдэв.
Дэлхий дахин өөрчлөн байгуулалтын үед шилжсэн юм. Хямралт үзэгдэл ч гаарсаар байна. Ийм нөхцөлд Орос улсаас дэлхий дахин болон ТУХН-н орон зай түүнчлэн дэлхийн бүх бүс нутагт аюулгүй тогтвортой байдал ба интеграцийн үйл явцыг бэхжүүлэх хүчин чармайлтаа цаашид үргэлжлүүлнэ гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад өнгөрсөн оны үр дүнгийн асуудлаархи хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. 
Хятадын үр нөлөө өргежих үйл явцыг тогтоон барихийг АНУ оролдохгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бернс оросын «Коммерсант» сонинд ярилцлага өгөхдөө ХХ1 зуунд Ази Номхон далайн бүс нутаг эдийн засгийн талаар дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг болсон гэж тайлбарлан хэлжээ. Бүс нутаг дэлхийн аюулгуй байдлын чухал нэг хэсэг болж байна.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012