×
Улс төр 17 Нэгдүгээр сарын 2012
Орос улс Арабын лигийн орнуудын төлөөлөгчдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж байна.  Оросын ГХЯ-ны дэд тэргүүн  Геннадий Гатиловын өнөөдрийн  мэдэгдэлд  арабын ажиглагчдын үйл ажиллагаа бүхэлдээ тогтвортой байдлыг бий болгох шинжтэй  бөгөөд тус улсын улс-төрийн амьдралд эергээр нөлөөлж байна гэв.
Ираныг тойрсон  зэвсэгт мөргөлдөөнийг гаргахгүйн тулд Орос улс боломжтой бүхнээ хийх болно. Үүнд итгэлтэй байгаагаа Оросын шадар сайд Дмитрий Рогозин өнөөдөр илэрхийлэв. Тэрээр тэмдэглэхдээ Исламын БНУ-ыг тойрсон хурцадмал байдал нь  бүс нутгийг сүйрэлд хүргэнэ гэв. АНУ өөрийн хориг арга хэмжээгээрээ Ираныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах  оролдлого хийж байна.
Төрийн Думын депутатуудыг сонгох шинэ хуулийг Кремльд боловсруулж эхэллээ. Энэ төсөл 2-р сарын 10-15 хооронд бэлэн болж магадгүй. Кремлийн Төрийн эрх зүйн удирдлагын дарга, ерөнхийлөгчийн туслах Лариса Брычева энэ тухай мэдэгдсэн байна. Үүний үр дүнд одоо үйлчилж байгаагаас тэс ондоо цоо шинэ хууль бий болно гэж тэр хэлжээ.
Орос улс  үндэсний аюулгүй байдлыг тогтворгүй болгох хүчин зүйл байхгүй бол цаашид цөмийн зэвсэг болон  тактикийн зэвсгийг хорогдуулж болох юм гэж Батлан хамгаалах яамны хурандаа Юрий Сыч  ИТАР-ТАСС-д мэдэгдэв.
Түркийн эрх баригчид Европд ПДХС байгуулах төслийн хүрээнд тус улсад НАТО-гийн радио-локаторын  станцыг /РЛС/ ашиглалтанд оруулах тухай зарлав. Энэ тухай өнөөдөр  телевизийн Си-Эн-Эн суваг уламжлав.  Түркийн ГХЯ-ны төлөөлөгч тайлбарлахдаа, тус улсын зүүн-өмнөд хэсгийн  Малатья мужид РЛС ажлуулахад  бэлэн болжээ.
Оросын гариг хоорондын  “Фобос-Грунт” станц  америкийн радарын нөлөөнд автагдан  Ангараг гариг  дээр очих замаасаа гажсан байж болох юм. Энэ тухай мягмар гаригт  оросын “Коммерсант” сонин сансар-пуужингийн салбарын эх сурвалжаас иш татан уламжлав.
Аялалын   хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдэн сураггүй алга бологсдын тоо нэмэгдэсээр  29 болоод байна.  Сураггүй алга бологсдын дотор  25 зорчигч болон багийн дөрвөн гишүүд орж байна  гэж Интерфакс агентлаг мягмар гаригт мэдээлжээ. Өмнө нь  мэдээллэж байснаар 15 хүн сураггүй алга болсон юм.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012