×
Улс төр 15 Нэгдүгээр сарын 2012
 Израиль улс арабын нутгийг эзлэн түрэмгийлж байгаагаа зогсоох ёстой гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун үзэж байна. “Шинээр болон хуучин барьсан израилийн тосгон суурингууд бүгд хууль бус.
Олон улсын тээврийн гол судас болсон энэ чухал замыг Тегеран хаана гэж заналхийлснээс хойш Ормузын цутгаланд АНУ-ын ТЦХ болон ираны ТЦФ-ын хооронд анхны мөргөлдөөн боллоо. Пентагоны үзүүлсэн баримтат зургаас иш татан Си-Эн-Эн суваг энэ тухай мэдээлсэн байна.
Одоогийн төр засгийг дэмжих түвшин шинэ жилийн болон христос бурханы мэндэлсэн өдрийн баярын амралтуудын дараа улам өсөн нэмэгдсэн байна. Олон нийтийн санал бодлыг судлах бүх Оросын төвөөс хийсэн судалгаанаас хархад ерөнхийлөгч Д.Медведевийн үйл ажиллагааг өнөөдөр оросуудын 57% нь, ерөнхий сайд В. Путиныг 58% нь тус тус дэмжиж байна. Өнгөрсөн жилийн 12-р сарын эхэнтэй харьцуулвал 51%-т хүрсэн байна.
 Гуантанамод байгаа америкийн шоронгийн эргэн тойрны байдалд ОУ-ын ГХЯ сэтгэл түгшиж байна. Урьдын адил 171 хоригдол цаашдынхаа хувь заяаны тухай ямарч төсөөлөлгүй “эрх зүйн хоосон орчинд” байсаар байна гэж гэж ОУ-ын ГХЯ-ны сайтад байрлуулсан мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ шоронг устгах ажил явцгүй байна гэсэн шалтгаанаар гуантанамогийн хоригдлуудыг АНУ-ын холбоотнууд хүлээж авахаас татгалзсаар байна.
Пакистан улсын төр засаг талибуудтай ямарч хэлэлцээр хийгээгүй, учир нь тэд цэргийн албан хаагчид болон цагдаа руу халдан довтолсоор байгаа юм. Хэрвээ тэд алан хядах ажиллагаагаа зогсоохгүй бол дайнчидтай ямарч хэлэлцээр хийхгүй гэж бямба гаригийн орой Пакистан улсын ДХЯ-ны сайд Рехман Малик мэдэгджээ.
Сири улсын Зэвсэгт хүчний бригадын генерал Мустафа Амхад аш-Шейх Турк улс руу зугтлаа. Төр засгаас нь энэ мэдээллийг баталсан гэж туркын “Хюрриет” сонин бямба гаригт мэдээлсэн байна.Тус сонинд бичснээр энэ цэргийн дарга хоёр долоо хоногийн өмнө оргосон ба энэ тухай дөнгөж сая мэдээлсэн байна.
Иран улсын эсрэг Барууны орнуудын авах шинэ хориг арга хэмжээ болон болзошгүй цэргийн цохилтыг Тегераны дэглэмийг түлхэн унагаах гэсэн оролдлого гэж ОУ үзэх болно. ОУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч энэ тухай мэдэгдсэн байна. Тэгэхдээ Москва, Тегераныг ч шүүмжиллээ.
Орос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил хурдаа авсаар байна. Энэ өндөр суудлын төлөө өрсөлдөж байгаа гол өрсөлдөгчид шинэ жилийн амралтын үеэр ч амарсангүй. Ажлын анхны долоо эхлэх үеэр тэдний идэвхи улам ихэслээ. Ерөнхий сайд Владимир Путин "Putin2012" шинэ сайт дээрээ сонгуулийн өмнөх хөтөлбөрөө нийтэллээ. Михаил Прохоров, Владимир Жириновский, Геннадий Зюганов нар хэвлэлд ярилцлага өглөө.
Тус арал дээр бямба гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Тайванийн одоогийн тэргүүнд Бээжин баяр хүргэлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудлаарх хэлтэс түүний ялалтыг онцлон тайлбарлаагүй боловч Тайваний цутгалангийн хоёр тал зөв зам дээр байна гэж заасан байна.
Сири улсад зэвсэг хүргэсэн байж магадгүй “Chariot”хөлгийг Турк улс шалгах боломжтой. Туркийн ГХЯ-ны албан ёсны төлөөөлөгч Сельчук Уналын мэдэгдлээс иш татан Ассошиэйтед Пресс агентлаг бямба гаригт энэ тухай мэдээллээ. “Аюултай ачаатай” хөлөг онгоц пүрэв гаригт сирийн Тартус боомтод орлоо гэж урьд нь мэдээлж байсан юм.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012