×
Улс төр 14 Нэгдүгээр сарын 2012
Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба бямба гаригт эргийн хамгаалалтын онгоцны бүхээгээс Орос улсад харъяалагдах Курилын цуваа арлуудыг үзэж харав. Орон нутгийн Mainichi Shimbum сонины бичиж байгаагаар Гэмба нь нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэхэд удтал сунжирч байгаа асуудалд сонирхолтой байгаагаа харуулахын тулд Японы хойд зүгийн нутгаар аяласан гэжээ.
Саудын Арабын шашны полицын тэргүүн Шейх Абдуллатиф аль-Шейх албан тушаалаасаа огцорчээ. Нийгэмд Аль-Шейхийг  исламын хууль тогтоомжийг зөрчихтэй холбогдуулан дэндүү харгис бодлого явуулдаг гэж шүүмжилсэн гэж британий телевизрадиогийн Би-би-си корпорац тэмдэглэжээ. Улсын мэдээллийн агентлаг түшмэлийг албан тушаалаасаа огцорсон шалтгаанаар юу ч мэдээлсэнгүй.
Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан “Хезболла” зэвсэгт хөдөлгөөний гишүүн, сэжигтнийг баривчилаад байгаа ч, Тайландын нийслэлд заналхийллийн магадлал байсаар байна. Энэ тухай  баасан гаригт АНУ-ын Тайланд дахь Элчин сайд Кристи Кении мэдэгджээ. Баасан гариг АНУ-ын ЭСЯ ойрын өдрүүдэд Бангкокийн гадаадын жуулчдын бөөгнөрөх газар дэлбэрэлт болно гэж сэргийлж байсан юм.
Кипрын эрх баригчид Сирээс ирсэн Оросын хөлөг онгоцонд зэр зэвсэг ачиж явсан гэж Рейтер баасан гаригт уламжилжээ. Агентлагийн уламжилснаар, хөлөг онгоц дээр сум дүүргэсэн дөрвөн контейнер ачаа байжээ. Ассошейтэд пресс агентлаг Түркийн ГХЯ-ны төлөөлөгч Сельджук Уналын мэдээлэснийг иш татан Оросоос явж байгаа ”аюултай” ачаа сирийн Тартус боомт руу орсон гэж пүрэв гаригт уламжилсан.
Тайваньд амьдардаг 18 сая гаруй сонгогчид өнөөдөр ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаатай сонгох болно. Энэ албан тушаалд гурван хүн өрсөлдөж байна: одоогийн Тайваний тэргүүн болон Гоминьдан намын удирдагч Ма Инцзю, сөрөг хүчний Ардчилсан дэвшилт намын дарга Цай Инвэнь болон Анхны ардын намын тэргүүн Сун Чуюй /Жеймс Сун/ нар юм.
Олон улсын S & P агентлаг евробүсийн 17 орны есийн зээлийн рейтингийг буурууллаа, тэдгээрийн дунд: Франц, Итали,Австри оржээ. ЕХ ны томоохон эдийн засаг болох Францын рейтинг нь хамгийн дээд хэмжээнээс “АА+” буурч цаашид сөрөг таамаглалтай байна.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012