×
Улс төр 13 Нэгдүгээр сарын 2012
Иран улс  МАГАТЭ-гийн байцаагч нарыг  хүлээн авахаар зөвшөөрлөө. Тэд тус улсад цөмийн хөтөлбөр цэргийн чиглэлтэй эсэхийг тодорхойлох ёстой юм.  Агентлагийн Вена дахь төвөөс уламжилснаар, 1-р сарын 28-нд тус байгууллагын ерөнхий захирлын орлогч дарга  Герман Накаертс тэргүүтэй төлөөлөгчид явж магадгүй байна.
2012 онд БНАСАУ пуужингаа идэвхжүүлж, гурав дахь цөмийн дэлбэрэлтээ хийж магадгүй юм. Энэ тухай  сөүлийн Олон улсын харилцааны болон үндэсний аюулгүй байдлын хүрээлэнгийн илтгэлд дурьджээ. Улс орныг удирдах туршлагагүй,  Засгийн эрхийг өв залгамжлагч залуу  Ким Чен Ынд шилжүүлсэн нь ихэнхи шинжээчдийг түгшээж байна.
  «Талибан» хөдөлгөөн Афганистанд мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тус хөдөлгөөн Катарт төлөөлөгчдийн газраа байгуулсныхаа дараагаар зарлан мэдээлэв. Кабул хэлэлцээний механизмыг бусдаас түрүүн сайшаан дэмжсэн ч талибууд Кабултай биш АНУ-тай л яриа хэлэлцээ хийх бодолтой байна. Тэд Хамид Карзайн засгийн газрыг тоглоомын засгийн газар хэмээн нэрлэжээ.
Өнөөдөр Төрийн дум 12-р сарын 4-нд явагдсан  парламентын сонгуулийн зөрчлүүдийг  хэлэлцэх    ээлжит бус  “Засгийн газрын цагийг ”  1-р сарын 27-нд явуулах тогтоолын төслийг баталлаа.
Японы ГХЯ ны тэргүүн Коитиро Гэмба бямба гаригт өмнөд Курилыг нисдэг тэрэгнээс харах болно. Энэ тухай баасан гаригт сайд өөрөө мэдэгджээ. “Би өөрийн нүдээр эдгээр арлуудыг харахыг хүсч байна” гэж Гэмба тэмдэглэжээ. Японы санаархаж байгаа  Өмнөд Курилын цуваа арлууд Москва, Токиогийн хоорондын харилцааны  гол асуудлуудын нэг  юм.
Ираны удирдлага Исламын улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх нууц ажил явуулж байсан гэж буруутгагдаж буйгаа асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрчээ. Энэ яриа хэлэлцээ нь 1-р сарын 28 нд болж магадагүй  гэж Ассошейтэд пресс агентлаг дипломат эх сурвалжаас иш татан   МАГАТЭ-гийн удирдлага Тегеранд 1-р сарын 28-нд айлчлахаар төлөвөлж байна гэжээ.
Ирак, Афганистаны дайн дуусч байгаатай холбогдуулан Пентагон батлан хамгаалах бодлогоо эргэн харах болон цэргийнхээ төсвийг нилээд хэмжээгээр багасгана. Энэ  тухай европ, евро-азийн асуудал хариуцсан  АНУ ын Төрийн нарийн бичгийн даргын туслах  Филипп Гордон германы “Зюддойче цайтунг” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
12-р сарын 17 таалал төгссөн  Хойдсолонгосын удирдагч Ким Чен Ирын ууган хүү, бага дүү  Ким Чен Ыныг  БНАСАУ- ын жинхэн удирдагч болж чадна гэдэгт эргэлзэж байгаа аж.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012