×
Улс төр 12 Нэгдүгээр сарын 2012
“Талибан” исламын радикал  хөдөлгөөн  Афганистаны хямралын байдлыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүчээр шийдвэрлэхийн тулд  яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.  Энэ тухай  “Жихадын дуу хоолой” интернет-порталд дурьджээ. Ингэхдээ талибуудын  энэхүү мэдэгдэлийг зэвсэгт тэмцлээс татгалзаж байна  гэж үзэж  болохгуй гэж цохон тэмдэглэжээ.
Владимир Путин, түүний дараа Барак Обама засгийн эрхэнд гарах тохиолдолд  орос-америкийн харилцаа болон дэлхийн нөхцөл  байдал бүхэлдээ бэхжиж болох юм. Энэ тухай  Орос улсын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев  оросын “Интерфакс”агентлагт уламжилжээ.
АНД-н парламентын дараагийн  чуулган   Орос улсад зохион байгуулагдана. Энэ тухай Токиод  болж өнгөрсөн АНД-н парламентын ХХ чуулганы ажлын дүнгээс тодорхой болжээ. Парламентчдын уулзалт дээр Оросын төлөөлөгчдийг Холбооны Зөвлөлийн спикер Валентина Матвиенко тэргүүлэв.
Египтийн парламентын доод танхимын сонгуулийн гуравдахь шат лхагва гаригт өндөрлөв. Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцорсны дараа иргэд анх удаа Ардын хурлын депутатуудыг сонгосон юм.  Санал хураалт египтийн үлдэсэн  9 дүүрэгт явагдсан юм. Гэхдээ  эдгээр орон нутгийн сонгогчид улс төрийн хүчнүүдийн хүчийг шийдвэрлдэхэд хүчтэй нөлөөгүй юм. Парламентын ихэнхи суудлыг исламистууд авчээ.
Оросын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патришев АНУ Иранд цэргийн цохилт өгөх бодит аюул  байна гэж үзэж байна. Тэрээр “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа, АНУ израильчуудын ятгалгаар Ирантай   цэргийн сөргөлдөөнийг эхлэх  магадлал  өндөр байна. Вашингтон Ираныг тулгамдсан гол асуудлаа гэж үзэн, Тегераныг дайснаасаа дуулгавартай түншээ болгохыг эрмэлзэж байна.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012