×
Улс төр 11 Нэгдүгээр сарын 2012
Япон, Хятад улс  нь Ираны нефтийн эсрэг хориг арга хэмжээнд дэлхийн зах зээлийн  эрчим хүчний өндөр үнээс болж  нэгдэх төлөвгүй байна.  Бээжин үзэхдээ, хориг арга хэмжээ буюу сүрдүүлэг нь  ираны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн мухардсан арга хэмжээ гэжээ. АНУ дэлхийн хамтын нийгэмлэгийг  Исламын БНУ-ын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэхийг уриалж байгаа юм.
Өмнөд Курилын асуудлыг орос-японы харилцааны мухардалд хүрээд  байгаа асуудал гэж үзэж болохгүй юм. Энэ тухай Холбооны Зөвлөлийн спикер Валентина Матвиенко орос, гадаадын сэтгүүлчдийн асуултанд Токиод хариулахдаа мэдэгдэв. Тэрээр хэлсэн үгэндээ, Москва энэхүү асуудлыг шийдвэрлэх сонирхолтой байгаа гэж тэмдэглэв. Гэхдээ  улс орнуудад  уйгагүй, сэтгэлийн хөөрөлгүй, тайван яриа хэлэлцээ хийхэд бэлтгэх хэрэгтэй байна.
Арабын орнуудын лигийн /АОЛ/ ажиглагчид Сирийн засгийн газрын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулагч бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах ёстой. Энэ тухай Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өчигдөр үдэш мэдэгдэв. Мягмар гаригт  арабын талын хүсэлтээр С.Лавров АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль Арабитай утсаар ярилцсан гэж Оросын ГХЯ мэдээлэв.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012