×
Улс төр 10 Нэгдүгээр сарын 2012
Москва Арабын орнуудын лигийн /АОЛ/  Дамаскад ажиллаж байгаа ажиглагчдын бүрэн эрхийг  сунгах шийдвэрийг дэмжиж байна. Орос улсын ГХЯ-ны  өнөөдөр хийсэн мэдэгдэлд, энэ нь тус улсын байдлыг тогтворжуулахад  болон Сирийн үйл явдлын  тухай үнэн бодитой  мэдээлэл авахад тус дэм болно гэж дурьджээ.
Бээжин Вашингтонд Ойрхи-Дорнодоор сээтгэнлээ. Ираны нефтийн  томоохон импортлогчийн хувьд Хятад улс  Ираны эрчим хүчний салбарын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг бүх нийтийн өмнө няцаав. Хятад улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэньминь мэдэгдэлдээ, Ираны цөмийн хөтөлбөрийн тулсгамдсан асуудлыг дан ганц хориг арга хэмжээнд тулгуурлан шийдвэрлэж болохгүй гэв.
Орос улс 3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй бэлтгэж эхэллээ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч – гол хүн  бол ерөнхийлөгч асан, одоогийн ерөнхий сайд Владимир Путин сонгуулийн хөтөлбөрөө биечлэн бичиж байна.  Нэгдсэн Орос нам болон Бүх оросын Ардын фронтын парламентын сонгуулийн хөтөлбөр уг баримт бичгийн үндэс суурь болжээ.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао 1-р сарын 14 -19-ны өдрүүдэд Саудын Араб, АНЭ, Катар улсуудад албан ёсны айлчлал хийнэ.  Энэ тухай өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгдэв.
Нобелийн шагналтан болон ардчилсан сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Жи  парламентын сонгуульд оролцох тухайгаа  Мьянмад албан ёсоор  зарлав. Сонгууль 4-р сарын 1-нд явагдана. Ассошейтэд пресс агентлагийн уламжилж буйгаар, Аун Сан Су Жи нь “Ардчиллын төлөө үндэсний лиг” сөрөг хүчний намын удирдагч байгаа юм.
Ливийн хоёр дахь  том хот Бенгазид өнөөдөр  анх удаа исламын шинэчлэл, хөгжлийн  төлөө нам байгуулагдсан тухай зарлав. Түүнийг санаачлагчдын мэдэгдэж байгаагаар, тэд шариаттай нийцүүлэн шашны хуулийг нэгтгэсэн  шинэ улсыг байгуулах  бодолтой байгаа юм.
Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ерөнхий сайд Владимир Путин урьд бэлэн болсон Орос улсыг хөгжүүлэх  “Ардын хөтөлбөрийг” үндэслэн өөрийн сонгуулийн өмнөх хөтөлбөрийг  2-р сарын 12 -оос өмнө нийтлэхээр бэлтгэж байна. Уг хөтөлбөрийг 2011 оны 12 –р сард Ардын фронтоос  нэр дэвшигчид Төрийн думын сонгуульд оролцохдоо дэвшүүлж байсан юм.
Иран улсыг уран баяжуулах ажилагаагаа зогсоож, МАГАТЭ- тэй хамтран ажиллаж, НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг биелүүлж эхлэхийг  АНУ дахин уриалав. Энэ тухай мягмар гаригт РИА Новости агентлаг АНУ- ын Төрийн департаементын мэдэгдлийг иш татан уламжилжээ. Өмнө нь МАГАТЭ албан ёсны мэдээндээ  ираны “Форду” байгууллага   ураныг 20 % баяжуулах ажилдаа орсон гэжээ.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012