×
Улс төр 9 Нэгдүгээр сарын 2012
Пакистан улсын ерөнхийлөгч асан Первез Мушарраф Лондонгоос эх орондоо  эргэн ирж байна. Өөрийн талынхантайгаа утсаар ярих үедээ тэр ингэж мэдэгдсэн байна гэж Ассошейтэд Пресс агентлаг мэдээллээ. Мушарраф 1-р сарын 27-30- хооронд эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байна. Тэрээр эхлээд өмнөд нутгийн Карачи хотод ирнэ гэж ХМХ-үүд мэдээлжээ.
Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр Хятад улсад албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Хойд Солонгост төр засаг шилжиж байгаа асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Тус улсын тэргүүн, Хятад улсын дарга Ху Зиньтаотой Солонгосын хойгийн тогтвортой байдлын асуудлыг хөндөж, хоёр талын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлыг бас хэлэлцэнэ гэж өмнөд солонгосын түшмэдүүд мэдээлсэн байна.
Ази Номхон далайн парламентын форумын 20 жилийн ойн чуулган өнөөдөр Токиод нээгдлээ. Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Энэ чуулган дээр энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудал, алан хядах ажиллагаатай болон мансууруулах бодисны хууль бус наймаатай хийх тэмцэл, солонгосын хойгийн байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно.
Эрчим хүчний болон хүнсний аюулгүй байдал, санхүүгийн хямралын хор уршгийг арилгаж байгаа үе дэх бүс нутгийн хамтын ажиллагаа, байгалын сүйрлийн хор уршгийг арилгахад хамтран ажиллах зэрэг асуудлууд нь Ази Номхон далайн парламентын форумын  /АНДПФ/ үндсэн асуудлууд юм. Өнөөдөр 1-р сарын 9-нд Япон улсын нийслэлд энэ форум нээгдлээ.
ОУ-ын ТЦФ-ын хөлөг онгоцууд Тартус боомтод орсон явдлыг сирийн мэдээлэлийн САНА агентлаг Сирийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулж байна гэж мэдээлсэн байна. “Адмирал Кузнецов” нисэх онгоц тээгч аврага хөлөг, “Адмирал Чабаненко” завь эсэргүүцэгч хөлөг, харуулын хөлөг, аврагч, чирэгч онгоц, шатхуун тээгч зэргээс бүрэлдсэн бүлэг онгоц нөөцөө базаахаар тус боомтод ням гаригт орсон юм.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012