×
Улс төр 8 Нэгдүгээр сарын 2012
Парван мужийн Баграмын нисэх хүчний шоронд байсан хоригдлуудын эрхийг зөрчсөн гэж америкийн цэргийнхнийг афганын мөрдөн байцаагчид буруутгасан байна. Хоригдлуудыг бурууг нь тогтоогоогүй байж хорьсон, тарчлаан зовоож байсан байна гэж мөрдөн байцаагчид мэдэгдээд байна. Доромжлон зовоож байсан тухай мэдэгдлийг өөрсдөө мөрдөн байцаах болно гэж Вашингтон амласан байна.
БНАСАУ-ын шинэ тэргүүн Ким Чен Ын өнөөдөр энэ албан тушаалд орсныхоо дараа анх удаагаа төрсөн өдрөө тэмдэглэж байна. Түүний эцэг Ким Чен Ир нас барсны дараа тэр төрийн эрхэнд гарсан юм. Энэ байдлаас болж олон нийтийг хамарсан зугаалга цэнгээнийг төр засаг явуулахгүй бололтой. Тус улсын шинэ удирдагчийн насны тухай тодорхой мэдээлэл байхгүй байна.
Их Британ улс Персийн булан руу шинэ үеийн эскадарын мин зөөгч HMS Daring хөлөг онгоцоо явууллаа. Энэ бол “төлөвлөгөөт үйл ажиллагаа” гэж батлан хамгаалахын төлөөлөгч мэдээлсэн байна. Энэ эскадарын мин зөөгч Персийн буланд байгаа британийн байлдааны далбаат онгоцийг солино гэж тэр хэлсэн байна. HMS Daring хөлөг онгоц нь дайсны радарт бараг харагдахгүй юм.
Сири улсад ажилласан ажиглагчдын анхны илтгэлийг сонсохын тулд Арабын улсуудын Лигийн /АУЛ/ ГХЯ-дын тэргүүнүүд өнөөдөр Каирт хуралдана. Хомс, Дераа болон сирийн бусад хотуудад очсон ажиглагчдын эхний 10 хоногийн ажлын дүнг хэлэлцэх тухай ярьж байгаа юм.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012