×
Улс төр 7 Нэгдүгээр сарын 2012
Египтийн удирдагч асан Хосни Мубаракад цаазын ял оноож магадгүй байгаад Москва түгшин, хүмүүнлэг байхыг уриалав. Энэ тухай Оросын ГХЯ ны мэдэгдэлд дурьджээ. Египтийн удирдагч асан болон түүний хоёр хүүг шүүх ажиллагаа өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн юм. Шүүгдэгчдийн суудалд тус улсын хуучин  ДХЯ-ны удирдагчид бас суужээ.
Хосни Мубаракад цаазын ял шаардаж буйд Москва түгшиж, Египтын удирдагч асны өндөр насыг бодож хүнлэг ёсоор хандахыг уриалж байна. Оросын ГХЯ-ны мэдэгдэлд 83 настай, хүнд өвчтэй хүний тухай яригдаж буйг онцлон тэмдэглэжээ. Тэрчлэн, Москва тэмдэглэхдээ, түүний засгийн эрхээс татгалзах болсон нь гэм зэмгүй олон хүний амийг зохиослохоос зайлсхийсэн байсан юм гэжээ.
АНУ-ын Тэнгисийн Цэргийн хүчнийхэн өмнө нь Арабын тэнгист далайн дээрэмчдэд баривчлагдсан ираны усан цэргүүдийн бүлгийг суллав. Энэ тухай баасан гаригт АНУ-ын БХЯ-ны тусгай төлөөлөгч ахмад Жон Кирби сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний ярьснаар, жижигхэн хөлөг онгоц дээр нийт 13 ираны иргэн байжээ. Ингэхдээ, дээрэмчид 15 хүн байсан аж. Тэд бүгд Сомалийн иргэд байсан гэнэ.
Дамаскийн төвд гарсан дэлбэрэлтэнд 26 хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархадсныг буруушаан жагсаал улс даяар болж өнгөрлөө. Гудамж, талбайд жагсагчид иргэдийн аюулгүзй байдлыг хамгаалахаар засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна гэж САНА агентлаг мэдээлжээ. Нөгөөтэйгүүр, агентлагийн уламжилснаар бөмбөг Сирийн нилээд хэдэн хотуудад дэлбэрсний дотор, Хама, Дейр-эз-Зоре хотууд оржээ.
Исламын ХАМАС хөдөлгөөний хяналтанд байдаг Газын зурвасын эрх баригчид баасан гаригт өрсөлдөгч ФАТХ байгууллагын төлөөлөгчдийг палестины нутгийн хилийг давахыг зөвшөөрсөнгүй. РИА Новости агентлагийн уламжилснаар, ФАТХ хөдөлгөөний төлөөлөгчид Эрез, Израильийн хоорондын палестины талын шалганы боомтонд байгаа аж. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Палестины удирдагч Махмуд Аббасын зөвлөх Раухи Фаттух болон  Палестины автономын хүчний бүтцийн дарга асан генерал Исмаил Жабер нар оржээ.
НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар Нави Пиллай Йеменийг тус улсын ерөнхийлөгч Али Абдалла Салехыг огцруулах гэрээний хүрээнд цэргийн гэмт хэрэг үлдсэн ялтнуудад өршөөл үзүүлэхийн эсрэг байна. “Интерфакс” агентлагийн уламжилснаар, тус улсын парламент өршөөлийн тухай хуулийг ойрын үед хэлэлцэх аж. Пиллай мэдэгдэлдээ, өршөөл нь олон улсын гэмт хэрэг хийсэн этгээдүүдэд шүүхээс зайлсхийх боломж олгож байнга гэжээ. 
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012