×
Улс төр 5 Нэгдүгээр сарын 2012
 АНУ-ын Төрийн департамент лхагва гаригт Терроризмтэй тэмцэх товчоо байгуулагдсан тухай зарлав.  Түүнийг Дэниел Бенджамин тэргүүлэх бөгөөд үүний өмнө тэр ийм төрлийн ажлыг ГХЯ нд хариуцаж байжээ. Тэрээр хэлэхдээ, товчоо байгуулагдсан явдал нь  дэлхийн улс орнуудад терроризмын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд  төрийн департаментын боломжуудыг эрчимжүүлэх болно  гэжээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ираны цөмийн хөтөлбөрийн итгэлцлийг сэргээх оросын санаачилсан шатчилсан төлөвлөгөөний төлөвөөр Ираны ерөнхийлөгчийн өгсөн эерэг дүгнэлтэнд сэтгэл хангалуун байна.   Энэ тухай  хоёр улсын тэргүүн нарын утсаар ярьсан яриаг дүгнэн гаргасан  Кремлийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурьджээ.
Йемений ерөнхийлөгч асан Али Абдалла Салех АНУ ад явж эмчлүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзахаар шийджээ.  Үүнийг түүний удирддаг тус улсын эрх баригч “Бүхнийтийн  ардын их чуулган” нам шаарджээ.  АОЛийн Персийн булангийн орнуудын  Хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус улсын сөрөг хүчинд  засгийн эрхийг шилжүүлэхэд   Салех  нь Йеменьд байх ёстой аж.
АНУ болон Өмнөд Солонгос цаашид Солонгосын хойгт   цэргийн хамтарсан сургуулилтаа   нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан өмнөдсолонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.  Өмнө нь Вашингтон болон Сеүл  жилд нэг удаа томоохон цэргийн сургуулилт  хамтран явуулдаг байсан юм.
Палестины ХАМАС хөдөлгөөн өөр нэг палестины ФАТХ хөдөлгөөнийг  Израильтай яриа хэлэлцээ хийхээс татгалзахыг уриалав. Энэ тухай өнгөрсөн мягмар гаригт йорданы нийслэл Аммане хотод  болсон Израиль, Палестинй үндэсний ассамблейн /ПҮА/ хооронд хийсэн  төлөөлөгчдийн шууд яриа хэлэлцээг дүгнэн хийсэн  ХАМАС хөдөлгөөний мэдэгдэлд дурьджээ.
Сирийн ГХЯ тус улсад бүрэн эрхт ажиглагчид нь ажиллаж байгаа Арабын орнуудын лигийн /АОЛ/ үйл ажиллагаанд АНУ хутгалдан оролцож буйг буруушаав. Дамаск тус улсад галт ажиллагаа зогсоох тухай АОЛ-ийн өмнө хүлээсэн үүргээ  биелүүлэхгүй байна гэх АНУ ын Төрийн департаментын мэдэгдлийг  Сирийн ГХЯ ны төлөөлөгч Жихад Макдиси эсэргүүцэн буруушаав.
ЕХ орнууд Ираны нефтийн импортонд хориг тавих тухай зарчмын зөвшилцөөнд хүрээд байна     ЕХ ны орнууд Иранаас нефть импортлоход хориг тавих зарчмын зөвшилцөөнд хүрээд байна. Хэрвээ Тегеран олон улсын хамтын нийгэмлэгтэй өөрийн орны  цөмийн хөтөлбөрөөр хамтран ажиллаж эхлэхгүй юм бол ЕХ  Иранаас нефть нийлүүлэх хориг тавих аж.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012