×
Улс төр 4 Нэгдүгээр сарын 2012
Нью-Йорк хотод 2011 оны 9-р сарын 23-нд баталсан Ойрхи Дорнодын “дөрвөлийн” мэдэгдлийн үндсэн дээр палестин -израилийн яриа хэлэлцээ сэргэсэн явдалд Москва сэтгэл ханамжтай байна. Өнөөдөр хэвлэгдэн гарсан ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Ойрхи Дорнодын зохицуулалтад хүрэх зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд талуудаас дээд зэргийн бүтээлч хандлагыг шаардах болно гэж ОУ үзэж байна.
Персийн булангийн байдал улам хурцдаж байна. Иран улс урьдчилан сануулсааар байтал тус бүс нутагт нисэх онгоц тээгч бүлэглэлээ нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэж АНУ мэдэгдлээ. Талууд сүрдүүлгүүдээ солилцоод л байна тэгэхдээ цэргийн бодит ажиллагаа эхлэхэд үнэхээр ойрхон байна гэж шинжээчид ярьж байна. Ормузын цутгаланд хийсэн ираны “Велайят-90” хээрийн сургууль өнөөдөр дууслаа.
Сири улсад байгаа Арабын улсуудын Лигийн  /АУЛ/ ажиглагчидад ажлаа дуусгаж илтгэл бэлтгэх цаг хугацаа олгох шаардлагатай байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирке ингэж мэдэгдлээ.
Ираны эсрэг АНУ нэг талын шинэ хориг авахыг Хятад улс эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын ГХЯ өнөөдөр мэдээллээ. Иран улсын Төв банкны эсрэг чиглэсэн хуулинд Барак Обама гарын үсэг зурах гэж байгаа явдлыг Бээжин “нэг талын” гэж нэрлэсэн байна гэж Франс Пресс агентлаг тайлбарлажээ.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012