×
Улс төр 3 Нэгдүгээр сарын 2012
Бээжин, Токио хоёр өөрсдийн нутаг гэж байнга маргалдаж байдаг Сенкаку аралд японы хэсэг улс төрчид очсон явдалд Хятад улс дургүйцэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан БНХАУ-ын удирдлага Япон улсад албан ёсны эсэргүүцлийн ноот бичиг явуулсан байна гэж хятадын ХМХ-үүдэд бичсэн байна.
Сирид хүч хэрэглэх ажиллагааг одоогоор бүрэн зогсоогоогүй байна. Арабын орнуудын холбооны ажиглагчид тус улсад байсан ч сирийн хотуудад буудлага үргэлжилж байна гэж Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби Каирт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Гэвч  ажиглагчдын  үйл ажиллагаа үр бүтээлгүй болсон хэмээн үзэхэд эртдэнэ гэж Египетийн дипломат ажилтан үзэж байна.
Персийн булангийн районд нисэх онгоц тээгч хөлгөө дахин оруулахгүй байхыг Иран улсын цэргийн удирдлагууд  өнөөдөр АНУ-аас шаардлаа. Орон нутгийн ХМХ-ийн мэдээлэлээс иш татан Рейтер агентлаг ийнхүү уламжилсан байна. Манай улс цэргийн хээрийн сургууль хийх үеэр америкийн нисэх онгоц тээгч хөлөг Ормузын цутгаланд орж ирсэн гэж Иран улсын Армийн ерөнхий командлагч, хошууч генерал Атаолла Салехи сэтгүүлчидэд мэдэгдсэн байна.
Пакистаны хилчид ираны гурван цэргийн албан хаагчдыг барьж аван нэгийх нь амь насыг хороосон явдал болсны дараа Иран улс Пакистантай залгаа хилээ хаалаа. Пакистаны ХМХ-үүд энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна. Ираны цэргийн албан хаагчдыг Белуджистан  мужид баривчилжээ. Хил зөрчигчдийг мөрдөн хөөж байсан ираны цэргийн албан хаагчид Пакистаны хилд орсон байна.
Иран улсад тив алгасагч баллистик пуужин үйлдвэрлэх технолог байхгүй. Өчигдөр бага болон дунд зайны пуужингуудаа туршсан тухай ираны мэдэгдлийг тайлбарлахдаа ОУ-ын БХЯ-ны төлөөлөгч, хурандаа Вадим Коваль ингэж мэдэгдсэн байна. Баллистик пуужин үйлдвэрлэх аж үйлдвэрийн хүчин чадал Иран улсад туршилтын хэмжээнд ч байхгүй гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012