×
Улс төр 2 Нэгдүгээр сарын 2012
Тегераны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах батлан хамгаалахын хуулинд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурлаа.Телевиз радиогийн Би-би-си нэгдэл өнөөдөр энэ тухай мэдээллээ. Энэ хуулиар Ираны төв банктай хамтран ажиллаж байгаа гадаадын компаниудыг АНУ-ын санхүүгийн системд орох боломжийг хаасан байна.
Талийгаач болсон Ким Чен ирийн бага хүү Ким Чен Ыны 2011 оны сүүлчийн өдрүүдээс эхлэн тэргүүлж байгаа БНАСАУ-ын шинэ удирдлагатай Сөүл яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак өнөөдөр телевизээр үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. “Манай орнуудын хооронд бид шинэ эрин үеийг нээж чадна гэж” тэр тэмдэглэсэн байна.
Сири улсад өнгөрсөн долоо хоногт 300 гаруй хүн амь насаа алджээ. Арабын орнуудын Лигийн Зөвлөлдөх зөвлөл ажиглагчдын ажил үр дүнтэй байгаа эсэхийг хэлэлцэж байна. Тэдний ажил “үр дүн муутай” байна гэж тус зөвлөлийн тэргүүн Али ас-Салем аль Декбаса үзэж байна. Ажиглагчид Хомс хотыг үзсний дараа сирийн төр засгийн зүгээс хүчирхийлэл үйлдээгүй байна гэсэн дүгнэлт хийжээ.
 Туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган, ХАМАС хөдөлгөөний  засгийн газрын тэргүүн Исмаил Ханияг өчигдөр хүлээж авлаа гэж туркын Эн-Ти-Ви суваг мэдээллээ. Ойрхи Дорнодын асуудлыг энх тайвнаар зохицуулах болон Газын зурвасыг захирч байгаа ХАМАС хөдөлгөөн болон баруун эргийг хянаж байгаа ФАТХ хөдөлгөөнийг хооронд нь эвлэрүүлэх зэрэг асуудлуудыг талууд хэлэлцсэн байна.
Ерөнхийлөгч асан Хосни Мубарак болон тус улсын удирдагчид байсан хүмүүсийг шүүх ажиллагааг Каир сэргээлээ. Өнгөрсөн оны эхээр эсэргүүцлийн жагсаал хийгчдийг хүчээр нухчан дарахыг оролдсон гэж тэднийг буруутгаж байгаа юм. Мубарак эрүүл мэндийн байдлаас болж энэ шүүх хуралд байх эсэх нь гол асуудал болоод байна.Сүүлчийн шүүх хурал дээрээс түүнийг тусгай зориулалтын дамнуургаар авч явсан ба шууд эмнэлэгт хэвтүүлсэн юм.
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012