×
Улс төр 2012
Парламентын доод танхим Төрийн Думын сонгуулийн холимог системийн тухай хууль боловсруулахыг ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин СЕХ-нд даалгалаа. Энэ хуулийг 3-р сар гэхэд ерөнхийлөгчид өргөн барих ёстой гэж Кремлийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээлсэн байна. ОУ-ын парламентын доод танхимын талы нь намын нэрсийн жагсаалтаар, талы нь нэг мандаттай тойргоор сонгодог болно гэж үзэж байна.
Японы харуулын хөлөг онгоцныхон өөрийн нутаг дэвсгэрийн усанд хятадын загас агнуурын хөлгийг саатуулсан байна. Япон улсын Фукуока хотод байгаа БНХАУ-ын ерөнхий консулын хэлснээс иш татан Синьхуа агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Учир байдлыг тайлахын тулд хөлгийн ахмад болон багын хоёр гишүүнийг Кагосима хотод хүргэсэн байна. Мэдээллээс ажихад хөлгийн ахмад японы усан хилд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Иран улсын эсрэг ажиллагаанд Баку нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй. Азербайжан улсын ГХЯ-ны тэргүүн Эльмар Мамедъяров өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ингэж мэдэгдлээ. Иран улсын эсрэг байлдааны ажиллагаа явуулахад Азербайжан улсын нутаг дэвсгэрийг ашиглана гэсэн ямарч үндэслэлгүй мэдээлэл гадаадын ХМХ-үүдэд байнга гарч байна гэж Мамедъяров тэмдэглэсэн байна.
Сирийн мөргөлдөөнийг зохицуулахад учирч байгаа гол саад тотгор бол дайсагнасан талуудын эвлэршгүй байдал гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй Москвад хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр мэдэгдлээ. Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах бүртээ л тус улсын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ба сөргөлдөөн хурцдаж байна гэж мэдэгдсээр байна.
Тус улсын баруун хойд нутагт өнгөрсөн пүрэв гаригт талибуудын хулгайлсан цэргийн албан хаагчдын цогцсыг Пакистан улсад олсон байна гэж орон нутгийн ХМХ-үүд өнөөдөр мэдээлсэн байна. Буудаж амь насы нь хороосон 21 хүний цогцсыг Пешавар хотоос хэдхэн километрийн зайтай газраас олсон байна. Тэдний гары нь хүлээстэй чигээр нь буудан алжээ.
Башар Асадын эсрэг тэмцэж байгаа сирийн сөрөг хүчнийг Египет улс бүрэн дэмжиж байна гэж тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси мэдэгдлээ. Сири улсын ирээдүйд ерөнхийлөгч Асадын эрх баригч дэглэмд зай байхгүй гэж парламентын дээд танхимын депутатуудын өмнө бямба гаригт үг хэлэхдээ ерөнхийлөгч Мурси мэдэгдсэн байна.
ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр улс орнуудыг сирийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ, өөрсдийн үндэсний сонирхолуудын үүднээс бус харин бүс нутгийн тогтвортой байдлын сонирхолуудаас хандахыг уриалжээ. НҮБ ын болон АОЛ-ийн Сирийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй яриа хэлэлцээр хийснийхээ дараа тэрээр, сирийн хямралыг шийдэхэд бүгд “үндэсний геополитикийн нарийн тооцоонуудаас “салах шаардлагатай байна гэж мэдэгдэв.
Москва Сирид НҮБ ын ажиглагчдыг буцаахын төлөө болон тэдний тоог нэмэгдүүлэхийн төлөө байна. Энэ тухай өнөөдөр ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров НҮБ- ын болон АОЛ- ийн сирийн тусгай төлөөлөгч Лахдар Брамхимитэй яриа хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэв. Сирид ажиглагчдыг буцаж ирэхэд Олон улсын хамтын нийгэмлэг нь яриа хэлэлцээр явуулахад туслана.
Японы сонгогчдын дийлэнхи нь Синдзи Абе тэргүүтэй сайд нарын шинэ танхимыг дэмжиж байгааг японы сонинуудын явуулсан олон нийтийн санал асуулга гэрчилж байна. Тухайлбал, “Майнити” сонины хувилбраар, засгийн газрыг японы сонгогчдын 52 % дэмжиж байгаа аж. “Иомури” сонины дүнгээр, шинэ засгийн газрын гол урьталаар Японы эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрах ёстой аж.
Өмнөд-Солонгосын худалдааны сайд Бак Тэ Хо Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүнд нэр дэвшигчдын жагсаалтанд оржээ. Франс пресс агентлагийн уламжилж байгаагаар, 2005 оноос тус байгууллагыг удирдаж байгаа францын иргэн Паскаль Ламигийн мандат 2013 оны 8 –р сарын 31 нд дуусах аж.
  НҮБ- ын болон АОЛ- ийн тусгай төлөөлөгч Лагдар Брахими өнөөдөр Москвад хүрэлцэн ирж, Сирийн байдлыг зохицуулах нилээд хэдэн цогцолбор асуудлыг ОХУ ын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавровтой хэлэлцэнэ. ОХУ ын ГХЯ ны үзэж байгаагаар, энд НҮБ ын тусгай төлөөлөгчийн Сирийн хүчирхийллийг зогсооход чиглэгдсэн хүчин чармайлтуудын тухай хэлэлцэн ярилцана.
Ирэх оноос Тайван нефть, байгалийн хий Өмнөд Хятадын тэнгисйн усан дорхи эх газрын үргэлжлэлд хийж эхлэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг орон нутгийн эвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг үндэслэн уламжлав. Геологийн хайгуул Спратлийн хамгийн том Тайпин арлын орчимд хийнэ. Тайваны засаг захиргаанаас энэ төсөлд 585 мянган доллар гаргах тухай Тайваны энергийн хэрэг эрхлэсэн газрын төлөөлөгч Франс Пресс агентлагад мэдээллээ.
Умард Солонгосын инженерууд хойд Хамген-Пукто мужийн Пунгери орчмын талбайг газар дор цөмийн ээлжит туршилт хийхэд бэлэн болгов. Америк-солонгосын Жон Хопкинсын их сургуулийн шинжээчид «38 North» веб-сайтад энэ тухай мэдээлжээ. Умард Солонгосын мэргэжилтнүүд улс орны удирдлагаас зохих шийдвэр гаргаснаас хойшхи хоёр долоо хоногийн дотор цөмийн ээлжит туршилт хийж мэднэ гэж эрдэмтэд үзэж байна.
Хүч хэрэглэх ажиллагааг зогсоох нь Сири улсын хувьд гол урьтлал болох ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад Египетийн ГХ-ийн сайд Мухаммед Амртай хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдэв. Лавровын хэлснээр Женевийн албан мэдээ Сирид гарсан хямрал улс төрийн зохицуулалтын үндсэн зүйлийг агуулж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин америкийн «Магнитскийн хууль» гэгчэд хариу өгөх Дима Яковлевын нэрэмжит хуульд гарын үсэг зурсан тухай өнөөдөр Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Хууль 2013 оны 1-р сарын нэгэнд хүчин төгөлдөр болно. Холбооны хууль ёсоор хүний үндсэн эрх,эрх чөлөө, ОХУ-ын иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчсөн этгээдүүдэд нөлөө үзүүлэх арга хэмжээ тогтоов.
Өмнөд Солонгосын Засгийн газар НҮБ –ад Окинавагийн хотгороос Зүүн-Хятадын тэнгис хүртэл үргэлжлэх тивийн усан хилийн илтгэлийг илгээв. Энэ тухай Өмнөд Солонгосын Гадаад хэрэг болон гадаад худалдааны яамнаас уламжлав. 2009 оны илтгэлтэй харьцуулахад, өмнөдсолонгосын усан зам 125 км Японы зүг уртсаж, Японы тэнгисээс 5 милийн наана дуусч байна гэж өмнөд-солонгосын ГХЯ төлөөлөгч мэдэгдэв.
Орос улс дэглэмийг солих үйл ажиллагааны асуудлыг хуульчлах оролдлогын эсрэг шийдвэртэй сөрөн зогсох төлөвтэй байна гэж “Интерфакс” агентлагт ОХУ- ын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. 2013 оны оросын дипломатуудын урьталууд ын тухай ярихдаа, Орос улс урьдын адил дэглэмүүдийг “хариуцлагыг хамгаалах” асуудлаар солих үйл ажиллагааг хууль ёсны болгох оролдлогуудын эсрэг байр суурьтьай байх юм.
Сирийн ЗГ болон сирийн сөрөг хүчнийхэн тус улсад энхийг сахиулагчдыг байрлуулах шаардлагатай байгаатай санал нэгтэй байна гэж НҮБ-ын болон АОЛ-ийн Сирийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими Дамаскад мэдэгдэв. Тэрээр энд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ, сирийн нийслэлийн хүчирхийллийг нэн даруй зогсоох шаардлагатай байна гэв. Гал зогсоох дэглэмийг анхааралтай хянах хэрэгтэй гэж тэр цохон тэмдэглэв.
Орос улс Красноярск, Алтай хязгааруудад шинэ радиолокацын станцууд барьж эхлэнэ гэж БХ-ын дэд сайд Олег Остапенко мэдээлэв. Түүний хэлснээр шинэ станц Орос даяар түүний дотор Енисейск, Барнаул хотуудад барих юм. Радиолокацын станц бол пуужингийн дайралтыг урьдчилан мэдээлэх системийн гол хэсэг юм. Үүний өмнө Орос улс Азербайжаны нутаг дэвсгэрт байгаа Габалины радиолокацын станцыг түрээслэх асуудлаар тус улстай тохиролцож чадаагүй.
Сирид химийн зэвсэг хэрэглэх тухай мэдээлэл нь сирийн мөргөлдөөнд гадаадынхныг оролцуулахаар санаархсан өдөөн хатгалга гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдэв. Дипломатын үзэж байгаагаар, ийм маягийн өдөөн хатгалгын зорилго нь сирийн иргэдийн болон тус улсад байгаа гадаадынхны дунд эмх замбараагүй байдал дэгдээхэд оршиж байна.
Египетийн шинэ Үндсэн хууль хууль ёсны биш. Иймээс дөрвөн жилийн дараа хүчингүй болно гэж Египетийн сөрөг «Дустур» либерал намын төлөөлөгч Ясир Хавари британийн «Индепендент» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Египетийн оршин суугчдын 33 хувь нь Үндсэн хуулийг сайшаасан бүх нийтийн санал хураалтад оролцсон. Иймээс Үндсэн хууль хууль ёсны биш гэж тэрээр хэллээ.
«Үйл ажиллагааны хэсгийн» Женевийн албан мэдээ Сири улсад гарсан хямралыг зохицуулахад шаардлагатай бүх саналыг агуулж байна гэж өнөөдөр Дамаскад НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Дамаскад ирж «ямар нэг америк-оросын төлөвлөгөөг» ахиулах гээгүй. Тийм төлөвлөгөө үгүй гэж тэрээр онцлов.
Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби тэргүүтэй арабын орнуудын ГХ-ийн сайд нарын төлөөлөгчид ойрын бямба гаригт Рамаллахад хүрэлцэн очих тухай Арабын орнуудын холбооны төлөөлөгч мэдээлэв.Арабын орнуудын төлөөлөгчид янз бүрийн асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Израиль улс сар дутмын төлбөр төлөхөөс татгалзсан нөхцөлд Палестины үндэсний засаг захиргаанд санхүүгийн тусламж үзүүлэх нь гол асуудал болно.
«Пэтриот» зенит-пуужингийн хоёр цогцолборыг Сири улстай хил залгаа түркийн өмнөд Газиантеп хот орчимд байрлуулна. Америкийн радар сирийн Алеппо хот дээрх объектийг илрүүлж мэднэ. Өөр дөрвөн пуужингийн цогцолбрыг 2-р сарын нэгэн гэхэд сирийн хилээс 70 км зайтай байрлуулахаар төлөвлөжээ. Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэг дээр ажиглах ажиллагаа явуулахын тулд ийм цогцолбор Адан хотод бас байрлуулах юм.
Сири улсын ГХ-ийн дэд сайд Фейсал Миклад тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид өнөөдөр Москвад хэлэлцээ хийнэ. Женевэд «Үйл ажиллагааны хэсгийн» уулзалтын тохиролцоог үндэслэх НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимын санаачлага анхаарлын төвд байх болно. Бахрими өнөөгийн засаг ба сөрөг хүчинд тохиромжтой зүтгэлтнүүдээс шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг санаачилжээ.
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси засгийн газрын бүрэлдэхүүнд халаа сэлгэлгэ хийхийг ерөнхий сайд Хишам Кандилд даалгав. Өчигдөр төрийн тэргүүн шинэ Үндсэн хууль хучин төгөлдөр болсонтой холбогдуулан улс үндэстэндээ хандан энэ тухай мэдэгдлээ. Түүнчлэн лхагва гаригаас Египетэд хууль тогтоох засаг парламентын дээд танхим-Зөвлөлдөх зөвлөлд шилжсэн тухай тэрээр зарлан мэдээлэв.
Египетийн шинэ Үндсэн хүүлийн теслеер явуулсан бух нийтийн санал хураалтын үр дүн тус улсад шинэтгэлийг үргэлжлүүлэхэд шижим түлхэц узуулнэ гэж Москва найдаж байна. ОХУ-ын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн газраас тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Мөн хүний эрх, эрх чөлөөег хангах зорилт Египетийн эрх баригчдын нэн чухал урьтлалын нэг болно.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ГХ-ийн сайд асан Авигдор Лимбермантэй хамтран сонгуулийн кампанит ажиллагаа явуулж эхлэв. 1-р сарын сонгуульд «Ликуд» консерватив нам нь Либерманы « Израиль бидний гэр орон» хэт үндэсэрхэг намтай хүчин чармайлтаа нэгтгэнэ гэж Нетаньяху 10-р сард зарлан мэдээлсэн билээ.
Төрийн тэргүүн Ким Чен Ыныг Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагчийн албан тушаалд дэвшүүлсний нэг жилийн ойд зориулсан олон нийтийн арга хэмжээ БНАСАУ-д эхлэв. ЦТАК агентлагийн мэдээлснээр ечигдер Пхеньянд энэ үйл явдлыг үйлдвэрчний эвлэлийн цуглааны хурээнд тэмдэглэв. Өнгөрсөн онд БНАСАУ-ын арми хөгжиж бэхжсэн гэж БНАСАУ-ын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Хён Сан Жу егуулэв.
Өнөөдөр 12-р сарын 26-нд Японы Либерал-ардчилсан нам улс орноо ахин удирдаж эхлэв. Одоогоос арван өдрийн өмнө парламентын ээлжит бус сонгуульд итгэлтэй ялсны үр дүнд намын удирдагч Синзо Абэ ерөнхий сайд болж, засгийн газрыг эмхлэн байгуулах эрхтэй болов. Одоогоос гурван жилийн өмнө Ардчилсан нам хагас зүүн жилийн түрш эрх барьж байсан Либерал-ардчилсан намыг солив.
2012 он Орос улсад ерөнхийлөгчийн эрх мэдлий нь хугацаа шувтрах үеэр Дмитрий Медведевийн санаачилсан улс төрийн шинэтгэлийн уриан дор явагдав. Владимир Путин 3-р сард төрийн тэргүүнээр сонгогдсныхоо дараа шинэтгэлийг практик хэрэг дээр хэрэгжүүлж, өөрчлөлтийг бодит цар хүрээтэй болгов.
Филиппины Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас коммунист –босогчдын удирдагч Филемон Мендресыг баривчилсан тухай уламжлав. Өмнө нь түүнийг барихад 100 мянган ам.долл. амлаж байсан. Мендресийг баривчлах ажиллагаагьзул сарыг тохиолдуулан босогчидтой эвлэрэл зарласны дараа явуулжээ. ЗГ ойрын үед 1960 –аад оноос тус улсад бий болсон нууц коммунистуудыг устгахаар төлвлөж байна.
Сирийн хямрал нь “зөвхөн улс төрийн замаар зохицуулагдаж болох бөгөөд цэргийн шийдвэр нь “Сирид ардчилсан төр байгуулахад хүргэхгүй”. Энэ тухай Үндэснийзохицуулах хорооны тэргүүн Хасан Абдель Азим мэдэгдлээ. Дотоод сөрөг хүчний тэргүүн Дамаскад НҮБ ын болон АОЛ ийн тусгай төлөөлөгчтэй уулзалт хийв.
Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан тус улсын бүх иргэдийг шинэ Үндсэн хуулийн санал асуулгын дараа хамтарч ажиллахыг уриалав. Тус улсын шинэ үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцсон Египтийн хүн амын гуравны хоёр орчим нь Үндсэн хуулийг дэмжив. Египтийн Сонгуулийн хорооны тэргүүн Самир Абу аль-Муат мягмар гаригийн үдэш хийсэн мэдэгдэлдээ, Үндсэн хуулийн төслийг сонгогчдын 63,8 % сайшаажээ.
  Тус улсын парламентад консерватор Синдзо Абэг шинэ ерөнхий сайдаар томилох албан ёсны санал хураалт явуулах боломж олгох үүднээс Ёсихико Нода тэргүүтэй Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Энэ тухай өнөөдөр японы ХМХ-үүд уламжлав. Синдзо Абэ нь 12-р сарын 16- нд болсон парламентын сонгуульд өөрийн консерватив Либерал-ардчилсан намыг ялалтанд хүргэсэн. Үүний өмнө тус нам сөрөг хүчин болж байсан.
Египетийн «Лалын ахан дүүс» нөлөө бүхий хөдөлгөөн Сири улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож үл болохыг мэдэгдээд байдлын ийм даамжрал «тун аюултай хор уршигтай болж мэдэхийг» анхааруулав. Лалын хөдөлгөөнөөс өнөөдөр тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Египетийн шинэ Үндсэн хуулийн асуудлаархи санал хураалтын албан ёсны дүнг өнөөдөр орон нутгийн цагаар 19 цагт (москвагийн цагаар 21 цаг) зарлана гэж өчигдөр орой Египетийн сонгуулийн комиссын тэргүүн Самир Абу аль-Мукаты сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний хэлснээр сонгуулийн комисс олон нийтийн болон хүмүүнлэгийн янз бүрийн байгууллага ба ажиглагчдаас ирүүлсэн гомдол, давж заалдсан мэдүүлгийг авч үзэж дууссан юм.
Хятад улс нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой арван орны нэг болов.БНАСАУ сансрын гүрэн улсуудын клубд нэгдэв. Азийн улс- Хятад 5 дахь ангилалын сөнөөгч онгоцыг анх удаа зохион бүтээж туршив. Эдгээр нь 12 жилд нэг удаа болдог энэ луу жилийн бэлгэ тэмдэг, шувтарч байгаа оны гол үйл явдал болжээ. Сансар, тэнгэр, тэнгис далайд гарсан ахиц дэвшилд нэг утгаар хандахгүй байна.
Сирийн сөрөг хүчин улс орны өнөөгийн удирдагч Башар Асад 2014 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл засгийн эрхэнд байх тухай хямралыг зохицуулах бүх төслийг няцааж байна гэж Сирийн сөрөг ба хувьсгалт хүчний Үндэсний эвслийн удирдагч шейх Ахмед Муаз аль-Хатыб «Аль-Жазира» телевизэд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.
БНСолонгос Улсын шинэ ерөнхийлөгч юуны түрүүнд эдийн засаг, нийгмийн зорилтыг биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, БНАСАУ-тай харилцааг хэвийн болгох асуудлыг хойшлуулвал зохино хэмээн өмнөд солонгосын олонхи сонгогч үзэж байгаа бололтой. Ерөнхийлөгчээр сонгогдсон Пак Кын Хе бас тэгж үзэж байгаа бол Солонгосын хойгт ноцтой асуудал тулгарна гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн ажилтан Андрей Иванов үзэж байна.
Өмнө нь
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012