×
Улс төр 31 Арванхоёрдугаар сарын 2011
Ормузын хоолойд арав хоног үргэлжилж байгаа  хээрийн сургуулилтын хүрээнд Ираны тэнгисийн цэргийн хүчнийхэн алсын зайны баллистик пуужингууд хөргөлөө.  Энэ тухай өнөөдөр ираны ХМХүүд мэдээлжээ.  Алсын зайны баллистик пуужингууд нь Израилийн нутаг болон АНУ ын Ойрхи-Дорнодын баазын  байг харвах чадалтай аж. Пуужингуудын  хөөргөснөөр сургуулилт  дуусч байгаа аж.
Ираны эрх баригчид ЕХ ны  Кэтрин Эштон тэргүүтэй дипломат албанд ираны цөмийн хөтөлбөрөөр яриа хэлэлцээрийг сэргээх тухай захидал явуулах төлөвтэй байна. Энэ тухай Рейтер агентлаг Иран улсаас Герман улсад сууж байгаа Элчин сайд Алирез Шейх Аттарын мэдэгдсэнийг иш татжээ.  “5+1” хүрээнд явагдах  яриа хэлэлцээрийн тухай яригдаж байгаа юм гэж мэдэгдэлд дурьджээ.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин оросын иргэдэд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, шинэ он эдийн засгийн аз завшаантай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  “Дэлхийн эдийн засаг цэгцрээгүй, буцалж байна. Энэ утгаараа Орос улс одоогийн байдлаар тодорхой хэмжээгээр “ тайван бяцхан арал” байна.  Бүхэлдээ хямралын үр дагаврыг бид даван туулсан.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011