×
Улс төр 29 Арванхоёрдугаар сарын 2011
Европд хүний эрхийг зөрчих явдал дэлгэрч , АНУ- ын эрх баригчид иргэдийн хувийн амьдралд  хутгалдана. Энэ бол дэлхийд хүний эрхийн ардчилсан норм болон эрх алдагдаж буйгийн маш бага хэсэг гэж Оросын ГХЯ-наас гаргасан тусгай илтгэлд дурьджээ.
АНУ-ын эрх баригчид Ормузын хоолойгоор хөлөг онгоцнууд явахад  Тегеран саад болохыг зөвшөөрөхгүй гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ V флотын хэвлэлийн албанаас мэдээллээ.  Олон улсын чухал ач холбогдолтой хөлөг онгоцуудыг хоолойгоор  чөлөөтэй зорчиход саад болохыг тэвчихгүй. 5-р флотын төлөөлөгчийн хэлснээр, Ираны заналхийлэл нь Тегераныг “олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээний гадна” тавьж байна гэв.
Төрийн департамент бусад орнуудын хүний эрхийн тухай  илтгэлүүд нь АНУ-д ашигтай, гэхдээ Америкт энэ салбарт тулгамдсан асуудал үгүй гэж үзэж байгаа аж. Гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч Марк Тонер тэмдэглэхдээ, бусад улсын шүүмжлэлийг АНУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй  гэж үздэггүй гэв. Оросын ГХЯ лхагва гаригт гаргасан илтгэлд Америкт хүний эрх зөрчигдөж  байгаа олон зөрчлүүдийг  тэмдэглэсэн юм.
Орос улс Ми 17 В5 эхний 9  нисдэг тэргийг Афганистанд нийлүүлэв.  12 нисдэг тэргийг ирэх жил нийлүүлэх болно.”Рособоронэкспорт” АНУ- ын хуурай замын цэргийн комнадлалтай Афганистаны аюулгүйн хүчнийхэнд  оросын нисдэг тэргийг нийлүүлэх нийт 375 сая долларын гэрээг   өнгөрсөн 5-р сард үзэглэсэн юм.
Пхеньянд  удирдагч агсан Ким Чен Иртэй  салах ёс гүйцэтгэх үндэсний    гашуудал боллоо гэж ЦТАК агентлаг уламжилжээ. Орон даяар их буугаар буудаж, цэргийн албан хаагчид болон БНАСАУ ын хүн ам тус улсын удирдагч агсны гэгээн дурсгалыг гурван хором чимээгүй байж  хүндэтгэв.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011