×
Улс төр 28 Арванхоёрдугаар сарын 2011
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өөрийн боловсруулсан захирагчуудыг шууд сонгох болон 225 тойргийн депутатуудыг Думд сонгох тухай хуулийн төслүүдийг Төрийн думын доод танхимд 2-р сарын 15-наас өмнө хэлэлцүүлэх даалгавар өгөв. Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээлэхдээ энэхүү үүргийг шинээр томилогдсон ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Ивановт даалгажээ.
Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн эрх баригчдыг Арабын орнуудын лигийн /АОЛ/ ажиглагчдыг тус улсын бүх газруудад очиж аажиллахад нь боломжуудаар хангахыг уриалав. Тэрээр Москвад лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр сирийн эрх баригчдыг тус улсад байгаа АОЛ-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллахыг уриалжээ.
12-р сарын 24-нд Москвад Сахаровын өргөн чөлөөнд энэ сарын олон нийтийн 2 дахь цуглаан болов. Цуглаанд оролцогчид Оросын парламентын доод танхимын сонгуулийн үр дүнд дүргүйцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ удаагийн цуглаан 12-р сарын 10-нд Болотная талбайд хийсэн анхны цуглааны үргэлжлэл болсон. Хэдэн арван мянган хүн 12-р сарын 24-нд Сахаровын өргөн чөлөөнд болсон цуглаанд оролцов.
Вашингтон тус улсад эмчилгээ хийлгэхээр хүссэн Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салехад одоогоор зөвшөөрөл өгөөгүй байгаа тухай лхагва гаригт Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгджээ. Тэрээр цааш хэлэхдээ, АНУ-ын визийг гадаадын иргэн хүсэх нь урт удаан үргэлжилдэг ажиллагааа гээд, энэ хугацаанд түүний залгамжлагчийг шалгадаг гэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Йемень улсад дахин эмх замбараагүй байдал гарсан юм.
Хэврээ Ираны эсроэг олон улсын хориг арга хэмжээнүүдийг чангатгавал Тегеран Ормузын хоолойг хаана. Энэ тухай бүхарабын телевизийн “Аль-Арабия” суваг дэд ерөнхийлөгчийн уламжилснаас иш татан мэдээлжээ. Ираны дэд ерөнхийлөгч Мохаммед Реза Рахими ярихдаа: хэрвээ өрнөдийнхөн ираны нефтийн үйлдвэрлэлд шинэ хориг арга хэмжээ авах л юм бол, нэг ч дусал нефть энэ хоолойгоор гарахгүй гэж” тэр хэлжээ.
АНУ тус улсын иргэн Амир Мирзаиг Иран нэн даруй суллах ёстой гэж үзэж байна. Түүнийг ираны эрх баригчид тагнуул хийсэн гэж буруутгаж байгаа нь ямарч үндэслэлгүй юм гэж Вашингтонд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Америкийн дипломат мэдэгдэлдээ, Мирзаигийн эсрэг шүүх хаалттай хурал эхэлсэн тухай Вашингтонд мэдээлсэн гэв.
Израилийн АЦХ-хэн мягмар гаригт Газын зурваст “Исламын жихадын” цэргийн жигүүрийн бүлэглэлийн нэгэн алан хядагчийг устгажээ. Холбогдох мэдээллийг армийн хэвлэлийн алба тараажээ. Мэдээлэлд уламжилснаар устгасан алан хядагч нь “террорист үйл ажиллагаанд” хамааралтай байжээ. Палестины мэдээлснээр, Абдулла Талбани нь “Роты Аль-Кудс” байгууллагын гишүүн байжээ. Түүнийг өөрийнхөө мотоциклээр дүрвэгсдийн Жабалия хуаранд явж байхад нь хороожээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011