×
Улс төр 27 Арванхоёрдугаар сарын 2011
Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийг  ил тод, ойлгомжтой, нийтлэг болгохын тулд бүхнийг хийх шаардлагатай байна.  Энэ  тухай 2012 онд болох  Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ерөнхий  сайд Владимир Путин  өнөөдөр Бүхоросын ардын фронтын хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
Япон улс ямартай ч өөрийн бодлогоо эрс өөрчлөхөөр  шийджээ. Сайн дураараа хүлээсэн зэвсэглэл экспортлох хориогоо ялимгүй сулруулжээ. Шудрагаар хэлэхэд  өмнө нь энэхүү хориг нь 1983 онд АНУ-д  зэвсэглэлийн технологийг  нийлүүлэхээс  аваад  хамтран боловсруулалт болон пуужингийн бамбай үйлдвэрлэх хүртэл дүрмийн гадуур байсан юм.
Москва “дипломат нууц” тоглоом тоглодоггүй.  Оросын ГХЯ өрнөдөийн ХМХ-үүдэд гарсан сирийн дэд ерөнхийлөгч Фарук аш-Шара оросын нийслэлд “нууц” айчлал хийсэн тухай мэдээллийг няцаалаа. Москвагийн сирийн удирдлагатай   тогтоосон хэлхээ холбоо нь нээлттэй шинжтэй юм гэж дипломат албаныхан тэмдэглэлээ.
Өнөөдөр  Энэтхэг улсад   Японы ерөнхий сайд Ёсихико Нодагийн  албан ёсны айлчлал эхэлж байна.  Маргааш тэр энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзалт хийнэ. Хоёр улсын тэргүүн нар Япон, Энэтхэгийн цаашдын санхүү-эдийн засгийн  харилцааны талаар ярилцана.  Өмнө нь Ёсихико Нода Хятад улсад хоёр өдрийн айлчлал хийсэн  юм.
Арабын орнуудын лигийн /АОЛ/ ажиглагчдын эхний бүлэг даваа гаригийн үдэш орой  Сирид хүрэлцэн ирэв. Багийн бүрэлдэхүүнд 50 хүн байна.  АОЛ-ийн  ажиглагчид нь Сири улсад 9 сар үргэлжилж байгаа хүчирхийллийг зогсооход чиглэгдсэн тус улсын ЗГын нөхцөлүүдийн биелэлтүүдийг хянах зорилгоор ирсэн юм.
Японы Засгийн газар  40 гаруй жил хүчинтэй байсан зэвсэглэлийн экспортыг  мягмар гаригт сайн дураар бага зэрэг тавьлаа. Ж Энэ тухай Рейтер агентлаг орон нутгийн   ХМХ-үүдээс иш татан уламжлав. Өнөөдөр засгийн газрын аюулгүйн зөвлөл 1967 оноос үйлчилж байсан хоригийг сулруулах шийдвэр гаргажээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011