×
Улс төр 26 Арванхоёрдугаар сарын 2011
Зөвлөлтөөс хойшхи орон зайд интеграци  бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхэллээ. Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо 2011 онд ажиллаж эхлэв. Эдгээр гурван улсын Нэгдсэн эдийн засгийн орон зайн механизм ирэх оны 1-р сарын нэгнээс ажиллана. Эд бүхэн ЕврАзийн холбоо хэмээх илүү өргөн цар хүрээтэй төслийн бэлтгэл болсон.
ОУ-ын хөрш Төв Азийн улсууд АНУ-ын стратегийн ашиг сонирхолын бүсэд багтжээ. Вашингтоны харилцаа Илсамабадтай эрс муудсан учир АНУ-ыг Афганистанд ачаа хүргэх болон буцаах зам хайхаас өөр аргагүй болголоо. Энэ үйл хэрэгт хамгийн тохиромжтой улсууд бол Казахстан, Кыргызстан, Таджикистан, Узбекистан зэрэг зөвлөлтийн хуучин БН улсууд юм.
Иракийн дэд ерөнхийлөгч Тарик Хашеми түүнийг баривчлах зөвшөөрөл гаргаад байгаа Багдадад эргэж ирхээс татгалзлаа. Хашемиг алан хядах ажиллагаанд оролцсон гэсэн сэжигээр баривчлах зөвшөөрөл 12-р сарын 19-нд гаргасан юм. Тус улсаас гарч явахыг хориглосон байсан суннит гаралтай Тарик Хашеми Иракын хойд нутгийн курдын өөртөө засах нутагт нуугдсан юм.
БНАСАУ-ын төр засаг, тус улсын тэргүүн асан Ким Чен Ирийг оршуулах үеэр Хятадтай хилээ бүрэн хаах тушаал өгсөн байна. Оршуулгын ажиллагаа 12-р сарын 28-нд Пхеньянд болох юм. Сөүлийн “Тона ильбо” сонин өнөөдөр тус улстай хил залгаа хятадын Зилинь мужийн хилийн цэргийн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
Төр засгийн янз бүрийн түвшинд бүрэн эрхийг дахин хувиарлах асуудлыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Москвад Төрийн зөвлөлийг хуралдуулна. Төсөв хоорондын харилцаа болон татварын системд оруулсан өөрчлөлтийг оролцуулаад энэ сэдвээр өөрсдийн санал бодлыг амбан захирагчид хэлэх ба энэ хэлэлцээрийн дүнгээр ерөнхийлөгч даалгавар өгнө гэж төрийн тэргүүний туслах Аркадий Дворкович сэтгүүлчидэд мэдээллээ. Тодорхой шийдвэрийг 3 сарын дотор гаргах ёстой.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011