×
Улс төр 25 Арванхоёрдугаар сарын 2011
Арабын улсуудын Лигийн ээлжит бүлэг ажиглагчид өнөөдөр Сири улсад хүрэлцэн ирж байна. Төр засаг сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийж эхлэх, улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэх, хүчирхийлэлийг зогсоох, засгийн газрын цэргүүдийг хотоос гаргах зэрэг Арабын улсуудын Лигийн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж байгаад тэд хяналт тавих ёстой юм. Арабын 30 ажиглагчид пүрэв гаригт Дамаскт ирсэн билээ. Өнөөдөр дахиад 150 хүн ирнэ.
Москвагийн Сахаровын нэрэмжит  өргөн чөлөөнд 12-р сарын 24-нд “Шудрага сонгуулийн төлөө” уриан дор дахиад цуглаан боллоо. Энэ цуглаанд 29 мянган хүн оролцсон гэж Улсын дотоод хэргийн удирдах газраас мэдээлсэн байна. Энэ үеэр мөн коммунистууд болон либеральчууд тус тусдаа хоёр газар цуглаан хийсэн байна. Хууль дүрэм зөрчсөн ямарч үйл ажиллагаа болоогүй гэж цагдаагийнхан мэдээлжээ.
Яг одоогийн байдлаар Орос, Азербайджан улсуудын хооронд шийдэгдээгүй нэг ч асуудал байхгүй. Азербайджаны телевиз, радиод ярилцлага өнөхдөө ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. “Харилцааны ийм загварт хүрэхийн төлөө бусад улсууд болон улс хоорондын харилцаа чармайх хэрэгтэй гэж” Медведев онцлон тэмдэглэлээ. Хоёр талын бараа эргэлт 2011 онд 60%-иар нэмэгдсэн байна.
Холбооны хуралд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн оруулсан илгээлт улс төрийн шинэ чиг баримжааны эхлэлийг тавилаа. Д.Медведевийн ярьсан шаардлагатай байгаа өөрчлөлтийг улс төрчид болон нийгэм өөр өөрөөр үнэлэж байна.Ерөнхийлөгчийн илгээлт нь хэвийн үзэгдэл болсон зүйл гэж ихэнх шинжээчид урьд нь үзэж байсан, гэтэл маш том онцлог үйл явдал боллоо.
БНАСАУ-д төр засаг солигдлоо. Ким Чен Ыныг өөрийн эцэг Ким Чен Ирийн "агуу залгамжлагч" гэж албан ёсоор зараллаа. Төр засаг солигдсноос болж Солонгосын хойг дээр нөхцөл байдал эрс өөрчлөгдөж мэднэ гэж болгоомжилж байсан Вашингтон, Сөүл, Токиогийн айдас хүйтэс ор үндэсгүй байсан нь тодорхой боллоо.
ОУ-ын хүн амын ихэнх нь ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путинг дэмжиж байгаа. Оросын ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков британийн телевиз, радиогийн Би-би-си нэгдэлд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Москва болон оросын бусад хотуудад өчигдөр “Шудрага сонгуулийн төлөө” гэсэн уриан дор болсон жагсаал цуглааныг Песков тайлбарлахдаа, оросын иргэдийн цөөнх нь л эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж мэдэгдлээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011