×
Улс төр 24 Арванхоёрдугаар сарын 2011
Москвагийн төвд “Шудрага сонгуулийн төлөө” эрх баригчдаар зөвшөөрөгдсөн цуглаан болж өнгөрөв. Түүнд оролцогчид 12-р сарын 4-нд явагдсан сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдийг эсэргүүцсэн юм. Цуглаанаас гаргасан тогтоолд СТК-ийн тэргүүн Владимир Чуровыг огцрохыг болон парламентын сонгуулийг хүчингүйд тооцохыг шаарджээ. Цуглаанд үг хэлсэн Орос улсын Сангийн сайд асан Алексей Кудрин Төрийн думын сонгуулийг дахин яаралтай явуулахыг санал болгожээ.
Дамаск руу амиа золиослогч алан хядагчид дайралт хийлээ. Сирийн нийслэлд өнгөрсөн баасан гаригт болсон хоёр удаагийн бөмбөгдөлтийн улмаас  доод тал нь 44 хүн амь насаа алдаж, 150 гаруй хүн шархаджээ. Орон нутгийн тусгай албад байрладаг байрны  дэргэд минжүүлсэн автомашинуудыг дэлбэлжээ.
“Нэг номерын” алан хядагчийг устгасан нь өнгөрч буй оны дэлхийн хамгийн шуугиан тарьсан үйл явдлын нэг байлаа. Бен Ладеныг устгахад олон зүйл ойлгомжгүй байсан: уг ажиллагаанд оролцогчдын ярьснаар албан ёсны хувилбар үүнийг үгүйсгэж байна. “Зууны ажиллагааны” зайлшгүй үр дагавар нь одоо үзэж байгаагаар: АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг өссөн болон Вашингтон, Исламабадын хооронд харилцаа эрс муудсан.
Москвагийн Академич Сахаровын өргөн чөлөөнд “Шудрага сонгуулийн төлөө” цуглаан үргэлжилж байна. Түүнд оролцогчид 12-р сарын 4-нд явагдсан Төрийн думын доод танхимын сонгуулийн хуурамч дүнгийн эсрэг байр сууриа илэрхийлэх гэж ирсэн аж. Сүүлийн тоо баримтаар, цуглаанд 30 мянга орчим хүн оролцож байгаа аж.
Тунист явагдаж байгаа эсэргүүцлийн жагсаалууд нь эмх замбараагүй байдалд хүргэж мэднэ гэж тус улсын ерөнхийлөгч Монсеф Марзуки баасан гаригт бизнесийн төлөөлүүдтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ. “Хэрвээ ойрын үед эдийн засгийн машин ажиллаж эхлэхгүй юм бол улс орныг үй олон амиа хорлол хүлээж байгаа.
Академич Сахаровын талбайд явагдсан “Шудрага сонгуулийн төлөө” цуглаанд 21,5 мянга гаруй хүн оролцжээ. Энэ тухай Оросын ДХЯ ны хэвэлэийн албанаас Интерфакс агентлагт мэдэгджээ. Зохион байгуулагчдын хорооны төлөөлөгч, “Эв нэгдэл” хөдөлгөөний гишүүн Александр Рыклины мэдэгдснээр тус газар нийт 60 мянган хүн цугларсан аж.
“Шудрага сонгуулийн төлөө” эрх баригчдын зөвшөөрөлтэй цуглаан Москвад болж байна. Энэхүү арга хэмжээ нь саяхан явагдсан төрийн думын доод танхимын сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдийг эсэргүүцэн 12-р сарын 10-ны өдөр эсэргүүцлийн цуглааны үргэлжлэл болж байгаа юм. Одоогийн цуглаан дээр Дээд шүүхэд  сонгуулийг хүчингүйд тооцох өргөдөлд гарын үсэг цуглулах арга хэмжээ явагдаж байна.

Пакистаны арми ба тусгай албад иргэний засаг захиргааны хяналтаас гарч байна. Ерөнхий сайд Юсуф Реза Гелани парламентад үг хэлэхдээ ийн сүржин мэдэгдэл хийжээ. Цэргийнхэн эргэлт хийх гэж байгааг тэрээр зэмлэн буруушаагаад иргэний засгийн газар эрх мэдлээ алдаж болзошгүйг анх удаа ил шууд хүлээн зөвшөөрөв.

“Ан- Нахда” хөдөлгөөний исламистууд голдуу орсон шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнд Тунисын парламент үл итгэж буйгаа илэрхийллээ. 10-р сарын 23-нд явагдсан сонгуульд ялж, шинэ засгийн газрын кабинетыг бүрдүүлэх эрх авсан “Ан-Нахда” хөдөлгөөний төлөөлөгчид нь гол суудлуудыг авчээ.
Төрийн думын сонгуулийн зөрчлүүдийг эсэргүүцсэн зөвшөөрөлтэй жагсаалыг өнөөдөр Москвад зохион явуулах гэж байна. 12-р сарын 14-нд Москва хотын ЗГ сөрөг хүчний хөдөлгөөнүүдтэй бямба гаригт Академич Сахаровын өргөн чөлөөнд 50 мянга хүртэл тооны хүн оролцох хязгаартай жагсаал явуулахаар зөвшилцжээ.
Йемений засгийн газрын бүрэн эрхийг шилжүүлэхтэй холбоотой нөхцөлүүдийг эс зөвшөөргчдийн жагсаал нийслэл Сане хот руу чиглэж явна гэж Аль-Жазир  уламжлав. Йемений ерөнхийлөгч асан Али Абдалла Салехын шүүх ажиллагааг цуцалсан шүүхийн шийдвэр гаргасныг эсэргүүцсэн жагсаал тус улсын өмнө зүгийн Таиза хотоос гарлаа.
Орос улс НҮБ-ын АЗ-д Сирийн байдлаар тогтоолын шинэ төслийг өргөн барьлаа. Энэ тухай британий телевизийн Би-би-си корпорац уламжилжээ. Мэдээлэлд дурьдснаар, Орос улсын НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгч Виталий Чуркины хийсэн мэдэгдэлд сирийн дотоод мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудыг хүчирхийллийг гаргахгүй байхыг Москва шаардаж байна.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011