×
Улс төр 23 Арванхоёрдугаар сарын 2011
Ким Чен Ирийн үхэл БНАСАУ-ын дотоод болон гадаад бодлогод онц өөрчлөлт оруулахгүй гэж ихэнхи шинжээчид үзэж байна. Үүнээс үзэхэд Пхеньянд талийгаачийн бага хүү Ким Чен Ынд засгийн эрхийг шилжүүлэх ажиллагаа тайван, янз бүрийн муу зүйлгүй явагдаж байна. Шинэ удирдагчийн хувь хүнийх нь талаар дам яриа илүү аюултай учруулж магадгүй байна.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ОХУ-ын Төрийн думын доод танхимд улс төрийн намууд болон сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэлийг хялбаршуулах Хуулийн төслийг өргөн барьлаа. Хуулийн төсөлд зааснаар улс төрийн намууд нь 500-аас доошгүй гишүүнтэй /өмнө нь 50 мянга байсан/ байх ёстой аж. Өмнөх хуулинд зааснаар оросын субъектуудын тал хэсэгт байх ёстой намын гишүүдийн доод хэмжээг цуцалжээ.
Европын холбоо Ирактай түншлэлийн болон хамтын ажиллагааны гэрээ байгуулах гэж байгаа тухай ЕХ-ны дипломатын тэргүүн Кэтрин Эштон мэдэгдлээ. Тэрээр энэ өдөр Багдадад хийсэн цуврал халдлагыг буруушаалаа. Түүний ярьснаар, алан хядагчид эмзэг байдлыг ашиглахыг оролдож байгаа ажээ. Түншлэл, хамтын ажиллагааны гэрээгээр ЕХ Иракийг хүнд хэцүү үед нь дэмжихийг хүсч байгаа аж.
Пакистаны эрх баригчид тус улсын цэргийн албан хаагчид руу НАТО-гийн агаарын цохилт өгсөнтэй холбогдуулан Хойдатлантын болон Пентагоны хийсэн мөрдөлтийн дүнтэй санал зөрөлдөөнтэй байна. Пакистаны БХЯ-ны төлөөлөгчийн хийсэн мэдэгдэлд америкийн цэргийнхний хийсэн дүгнэлтүүд нь хангалттай бус баримтжуулсан байна гэж үзжээ.
Сирийн засгийн эрхийг баригчид НҮБ-д ирүүлсэн захидалдаа тус улсад эмх замбараагүй байдал гарснаас хойш сирийн 2 мянга гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэжээ. Энэ тухай сирийн мэдээллийн САНА агентлаг уламжилжээ. НҮБ-ын тоо баримтаар, Сирид сөрөг хүчний хөдөлгөөн эхэлсэн 3-р сард 5 мянга гаруй хүн амь үргэдсэн аж.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган баасан гаригийн шөнө 12-р сарын 17-нд таалал төгссөн  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэн “нэг хором дуугүй” зогсолтоор ажлаа эхлэв. Гэхдээ европын орнуудын болон АНУ, Японы төлөөлөгчид БНАСАУ-ын удирдагчийн дурсгалыг  хүндэтгэхээс татгалзлаа гэж Рейтер агентлаг уламжлав.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011