×
Улс төр 22 Арванхоёрдугаар сарын 2011
Ливийг хямралын  ирээдүйн загвар болгон үзэж буйд Москва  увайгүй явдал гэж үзэж байна.  Энэ тухай Оросын ГХЯ-ын төлөөлөгч Александр Лукашенко мэдэгдэлдээ : “НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг  НАТО олон  удаа зөрчиж, энэ бүхнийг  дуугүй нүдэн балай чихэн дүлий өнгөрөөж байхыг бид  олон удаа харлаа гэж тэр тэмдэглэв.
АНУ Ираныг цөмийн зэвсэгтэй болгохоос сэрэмжлэхийн тулд  ямар ч  хэрэгсэл түүний дотор цэргийн хүч хэрэглэхээс буцахгүй  гэж Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдэв. Шаардлага гарвал ираны цөмийн барилга байгууламжуудад урьдчилан сануулах цохилт өгнө гэж сайд айлган сүрдүүлжээ.  Цөмийн түлшнийг баяжуулж буй нууц үйлдвэр Иранд байна гэж АНУ сэжиглэв. Гэвч ийм таамналыг нотлосон баримт алга.
Ирэх онд манай орон АНУ-аас 12 F-16 сөнөөгч онгоц ба эргийн харуулын хөлөг онгоц авах төлөвлөгөөтэй байна гэж Филиппиний ГХ-ийн сайд Альберт Розарио мэдэгдлээ. Вашингтон бүс нутгийн нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг ашиглаж Хятад улсыг тогтоон барих системийг байгуулахыг оролдож, Ази Номхон далайн орнуудтай цэргийн хэлхээ холбоогоо бэхжүүлж байна гэж шинжээчид үзэж байна.
Улс-төрийн системийн шинэчлэл нь иргэдэд улс-төрд нөлөөлөх  болон  тэдний эрх, сонирхлыг татахуйц шийдвэрүүдийг гаргахад илүү их  боломж олгох ёстой юм. Оросын ерөнхийлөгчийн Холбооны хуралд тавьсан  илгээлтийн гол  сэдэв энэ байлаа. Ерөнхийлөгчийн Холбооны хуралд тавих илгээлт бол түүний ажлын үндсэн чиглэлийн хөтөлбөрийн мэдэгдэл юм.
Дмитрий Медведев   дотоод болон  гадаад миграцыг  түүний эдийн засгийн үндсүүдийг  арилган багасгахыг уриалжээ. Төрийн тэргүүн жил бүрийн Холбооны  хуралд тавьдаг  илгээлтэндээ  хандан шилжилт хөдөлгөөн нь өнөөг хүртэл түгшүүр төрүүлж байгаагаас, ялангуяа томоохон хотуудад энэ нь эвдрэл болон хэрүүл маргаанд хүргэдэг  гэлээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ПДХСийн асуудлаар болон Европын аюулгүй байдлын шинэ Гэрээний тухай асуудлуудаар хийх яриа хэлэлцээнд  угтан хөдлөнө гэдэгт найдаж байна.  “Манай гадаад бодлого геополитикийн хөгжлөөс шалтгаална.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Сколково” шинэтгэлийн төв нь арван жилийн хугацаанд  шинжлэх ухааны болон шинэтгэлийн салбарын  оросын анхны дэлхийн хэмжээний төсөл болоод араасаа ижил төслүүдийг дуудна гэдэгт итгэлтэй байгаа аж.
Орос улсын эрх баригчид авилгын эсрэг  тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев парламентын өмнө тавьсан илгээлтэндээ дурьдлаа.  Төрийн тэргүүн мэдэгдэлдээ   Орос  улсад “авилгын эсрэг томоохон ажил “явагдаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд  Орос улс  олон улсын конвенцид нэгдсэн юм.
Ерөнхийлөгч Дмитрий Медведев Орос улсын  улс-төрийн системийг шинэчлэхийг  санал болголоо. Орос улсын удирдлага нь ажиллах хугацаандаа засгийн удирдлагын хүрээнд удирдлагын иж бүрэн шатчилсан төслийг  хэрэгжүүлнэ гэж  ерөнхийлөгч  Парламентын өмнө Кремльд тавьсан илгээлтдээ тэмдэглэлээ .  Төрийн думд багц хуулийн төслийг өргөн барина.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ерөнхийлөгчөөр ажиллах хугацааныхаа гол амжилтанд хүрсэн зүйлээр Орос улсыг онцын үр дагавар үгүй дэлхийн санхүүгийн хямралыг даван туулсан явдал  гэж үзэж байна. Тэрээр Холбооны хурлын өмнө жил бүр тавьдаг уламжлалт илгээлтэндээ нефтийн орлогоос улсын нөөцийг бэхжүүлэх нь улсын ухаалаг бодлого байсаар байна гэж цохон тэмдэглэв.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэлдээ, Орос улсад ардчиллыг хөгжүүлэх нэрийдлээр нийгэмд эмх замбараагүй байдлыг  үүсгэж болохгүй юм.  Төрийн тэргүүн Кремльд парламентын  өмнө тавьсан илгээлтэндээ   хүмүүсийг турхиран  нийгмийн дотор хямрал  бий болгохыг  тэвчихгүй.
Ерөнхийлөгч Дмитрий Медведев  Кремльд Оросын парламентад  ээлжит илгээлт тавихдаа Орос улсын сонгуулийн ажиллагаанд гадаадаас оролцох гэсэн оролдлогыг буруушаалаа. Саяхан  явагдсан Төрийн думын сонгуульд шинээр сонгогдосон депутатуудад баяр хүргээд, оросын ерөнхийлөгч тэмдэглэн хэлэхдээ, ард түмэн  бүтээлч шүүмжлэл  болон сонгуулийн явцыг  хийдэг гэв.
Пхеньян нь БНАСАУ ын удирдагч таалал төгссөний дараах   байдлаас  яаралтай тогтворжих нь тус улсын үндэсний сонирхолд нийцнэ гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак пүрэв гаригт мэдэгдлээ.  БНАСАУ-тай дайсагнал үгүй гэдгийг харуулахын тулд Өмнөд Солонгос  дээд зэргээр Хойд Солонгостой  харилцагаа зөөлрүүлэх байр суурьтай байна гэж тэр нэмж хэллээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр ерөнхийлөгчийнхөө хугацааны  хүрээнд сүүлийн удаа Холбооны улсын хуралд /Оросын парламентад/ илгээлтээ тавина. Энэхүү арга хэмжээ нь12-р сарын 4-нд явагдсан сонгуулийн дүнгээр бүрэлдэсэн   ойрын 5 жил ажиллах депутатуудын шинэ корпустай хийх анхны уулзалт болох юм.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011