×
Улс төр 21 Арванхоёрдугаар сарын 2011
Төрийн думын анхны бүгд хуралдаан  өнөөдөр болж депутатууд  Кремлийн Тамгын газрын дарга асан Сергей Нарышкиныг    доод танхимын  тэргүүнээр сонголоо. Энэ шийдвэрийг Төрийн думд сонгогдосон  “Нэгдсэн Орос”намын 238 депутат бүрэн дэмжив. Ийм тооны суудлыг тус нам парламентад авсан юм. Түүнийг сонгогдохын эсрэг 88 депутат саналаа өгчээ. Түдгэлзсэн хүн  үгүй.
Зуу гаруй мянган энгийн номхон хүмүүс амь үргэдэж, төр улс  нь  нуран унаж, удаан үргэлжилж байгаа иргэний дайн хэзээ дуусах нь тодорохой биш байна. Ирак АНУ-ын болон эвслийн  цэргийн 9 жилийн үр дүнг дүгнэж  байна. 12-р сарын 18-нд америкийн цэргийн  хамгийн сүүлчийн цуваа  Иракийн болон Кувейтын хилийг  давлаа.
Энэ долоо хоногт Вашингтонд анх удаа АНУ, Япон, Энэтхэг улсуудын гурван талын дипломатуудын   зөвлөлдөх уулзалт болж өнгөрлөө. Уулзалт гадаад харилцааны яамны орлогч сайд нарын түвшинд болсон юм.  Дипломатуудын хэлэлцсэн чухал асуудлуудын нэг бол Ази тивд   Хятад улсын цэрэг-улстөрийн үүрэг өсөн нэмэгдэж байгаатай холбоотой сэдэв байсан юм.
Төрийн думын  шинэ 6 дахь удаагийн чуулган анхны бүгд хуралдаанаа явуулахаар  хуран цуглараад байна.  Энэ удаагийн парламентын доод танхимын гишүүд шинэ хуулиар 5 жилийн хугацаатай сонгогдсон юм. Үүний өмнө 4 жил байсан юм. Өнөөдөр танхимын бүтцийг бүрэн бүрэлдүүлэх ёстой юм.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден иракийн удирдагчдийг тус улсад шашин хоорондын  дайсагналыг гаргахгүйн тулд  хамтран ажиллахыг уриалав. Энэ тухай өнөөдөр британий Би-би-си  агентлаг мэдээлжээ.  Байден ерөнхий сайд Нури Малики болон иракийн парламентын тэргүүн Усам ан-Нуджейфи нартай   утсаар ярилцлаа.
Цагаан Ордон 2012 онд Иорданд  660 сая долларын тусламж үзүүлнэ  гэж АНУ-ын ХМХ-үүд уламжилжээ.  Энэхүү мөнгөний хагас нь цэргийн тусламжинд явах болно гэж  АНУ-ын Конгрессийн мэдэгдэлд дурьджээ. 2011 онд АНУ Иорданд  мөн хэмжээний тусламж үзүүлж байсан юм.
Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой ярилцахдаа Сирийн байдлыг тогтворжуулах зорилгоор  сирийн сөрөг хүчинд  нөлөөлөх нь чухал  байна  гэж онцлон тэмдэглэв. Мягмар гаригт Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров америкийн талын санаачилгаар утсаар ярилцсан юм.  Сайд нар олон улсын тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцлоо.
Өмнөд Солонгосын 2 Солонгосын нэгдэх хэргийн яам тус улсын иргэдэд болон компаниудад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир таалал төгссөнтэй холбогдуулан өөрсдийн эмгэнэлийг явуулахыг зөвшөөрчээ.  БНАСАУ руу  явуулах эмгэнэлийг факсаар болон шуудангаар явуулахыг зөвшөөрчээ. Өмнөд Солонгосын ХМХ-үүдийн тайлбарлаж буйгаар, тус улсын хуулинд  Сөүл, Пхеньяны хоорондын хэлхээ  холбоо нь яамаар сайшаагдасан байх ёстой гэжээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011