×
Улс төр 20 Арванхоёрдугаар сарын 2011
Орос улсын Сонгуулийн төв комисс ерөнхий сайд Владимир Путиныг ерөнхийлөгчийн нэр дэвшигчид бүртгэн авлаа. Тэрээр   Оросын улс-төрийн тэргүүлэх хүчин - “Нэгдсэн Орос улс” намаас албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд дэвшисэн  анхны  нэр дэвшигч болсон юм.
Орос улсын Сонгуулийн төв комисс /СТК/ ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бичиг баримтуудыг хүлээн авч дууслаа. Энэ албан тушаалд нэр дэвших хүсэлтэй тухайгаа улсын бүртгэлтэй  улс төрийн бараг бүх намуудын удирдагчид болон нилээд хэдэн  бие даасан нэр дэвшигчид ирүүлжээ. Ингэхдээ ерөнхийлөгчийн сэнтийд албан ёсоор нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг  багасгаж болзошгүй юм.
БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр Бээжинд суугаа БНАСАУ-ын элчин сайдын яаманд очиж, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир нас нөгчсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэв. 69 настай  Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш  хятадын талаас БНАСАУ-д засгийн эрхийг тууштай залгамжлуулах үйл явцыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өчигдөр Хятадын КН-ын ТХ-оос эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас Пхеньян руу явуулав.
Исламын радикал “Талибан” хөдөлгөөн нь АНУ-ын дайсан биш гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден үзэж байна. Тэрээр
Оросын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ерөнхий ажилтан, академич Рашид Сюняевыг “ эрт үеийн Сансар огторгуйн болон хар нүхний шинж чанарууд суурь ойлголтуудад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн” Бенджамин Франклины нэрэмжит медалиар  шагнав. Медалийг 2012 оны 4-р сард болох жил бүрийн  уламжлалт арга хэмжээн дээр гардуулах юм.
БНАСАУ-ын Москва дахь ЭСЯ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир нас барсантай холбогдуулан эмгэнэлийн ном нээж байна. Өнөөдөр Находка хотын  Ерөнхий консулын газар эмгэнэл илэрхийлэх хүсэлтэй хүмүүст зориулан хаалгаа нээлээ. Үүнтэй зэрэгцэн Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Ким Чен Ирийн хүү  Ким Чен Ынд     явуулсан эмгэнэлийн цахилгаан утасыг Пхеньянд  тараажээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011