×
Улс төр 19 Арванхоёрдугаар сарын 2011
 Ким Чен Ирийн таалал төгссөн явдал ОХУ, БНАСАУ-ын найрамдалт харилцаанд муугаар нөлөөлөхгүй гэж Москва үзэж байна. БНАСАУ бол ОУ байнга найрамдалт харилцаатай байсан сайн хөршүүд билээ. Найрамдалт ард түмэнд учирсан уй гашуу, хүнд гарз хохирол манай хоёр орны харилцаанд муугаар нөлөөхгүй гэж Москва үзэж байна. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдсэн байна.
Ирэх жил Афганистан улс ШХАБ-ын ажиглагчийн статустай болно. Орос, Хятад Казахстан, Тажикистан, Кыргызстан, Узбекистан улсууд багтдаг энэ байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Михаил Конаровский «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Тус бүс нутагт аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх нь  байгууллагын гол зорилт юм.
ЗХУ гэдэг нэртэй нэгэн улс 20 жилийн өмнө алга болсон юм. Түүнд багтаж байсан бүх БН улсууд нь өөрийн ерөнхийлөгчтэй, засгийн газартай, өөрийн гэсэн ирээдүйн төлөвлөгөөтэй тусгаар улсууд болсон билээ. Эдгээр улсуудын төр засаг өнөөг хүртэл өөрсдийнхөө урьд өмнийн алдаа мадагыг ЗХУ-аас хайж байна.
Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ир 69 насандаа таалал төгслөө. Өнөөдөр ЦТАК агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Ким Чен Ирийн “агуу их залгамжлагчаар” түүний бага хүү Ким Чен Ыныг албан ёсоор зарлалаа Хойд Солонгост засгийн эрхийн төлөө тэмцлээс болж байдал тогтворгүй болохгүй гэж ихэнх шинжээчид үзэж байна.
Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ирийн таалал төгссөн тухай мэдээлэлийг АНУ хүлээж авсан боловч төрийн департамент яаран тайлбар хийхийг бодохгүй байгаа бололтой. Төрийн департаментад “Ким Чен Ирийн таалал төгссөн тухай мэдээлэлийг үзсэн бөгөөд нөхцөл байдлыг ажиглаж байна гэсэн” америкийн дипломат байгууллагын мэдээлэлийг Франс Пресс агентлаг уламжиллаа.
Ким Чен Ирийг таалал төгссөнөөс хойш хэсэг хугацаанд БНАСАУ-д хамтарсан засаг захиргаа үйлчлэх болно, гэхдээ засгийн эрхийн төлөө тэмцэл болохгүй. Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн солонгосын хөтөлбөрийн захирал Георгий Толорая РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Хойд Солонгосын ХМХ-үүд үе залгамжлагчаар нь түүний хүү Ким Чен Ыныг зарлаад байна.
Таалал төгссөн БНАСАУ-ын тэргүүн  Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ыныг  Солонгосын цахилгаан мэдээний агентлаг буюу ЦТАК “агуу залгамжлагч” гэж нэрэллээ гэж Рейтер агентлаг уламжиллаа. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир 69 насандаа зүрхний шигдээсээр таалал төгссөн байна.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011