×
Улс төр 17 Арванхоёрдугаар сарын 2011

Одоогоос яг нэг жилийн өмнө Хойд Африкийн Тунисийн иргэн Мохаммед Буазизи олон түмний өмнө өөрийгөө шатааснаар “арабын хавар” гэх хувьсгалууд шил даран гарч, нилээд хэдэн орнуудад улс-төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгосон юм. Африк тивийн хүн ам энэхүү үйл явцыг одоо болтол мэдэрч байна.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иракийн цөмийн нилээд хэдэн объектуудад Израиль цохилт өгч  болзошгүй тухай олонтой цухалзах боллоо. Израилийн нисэгчгүй онгоцнуудыг ираны цөмийн объектууд дээр нисгэсний үр дүнд энэхүү жагсаалтыг хийсэн гэж мэдээлж байх юм. Тийм ч байж болох.
НҮБ-ын АЗ ливийн удирдагч асан Муаммар Каддафийн дэглэмд дарамт үзүүлэх зорилготой Ливийн Төв банкны үйл ажиллагаатай холбоотой авсан хориг арга хэмжээгээ цуцаллаа. Энэ тухай өнөөдөр Рейтер агентлаг дипломат эх сурвалжаасаа иш татан уламжилжээ.  НҮБ-ын АЗ-ийн эх сурвалжийн хэлснээр, хориг арга хэмжээг цуцалсан нь Ливийг хямралын байдлыг даван туулахад тустай юм.
Өчигдөр Каирт гарсан жагсагчид, армийн хоорондын мөргөлдөөний улмаас 6 хүн амь насаа алдасан тухай Египтийн ХМХ-үүд уламжилжээ. Хэвлэлийнхэн хотын цэргийн госпиталийн хээрийн эмнэлэгийн эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ, оролцогчдын амь нас эрсэдсний шалтгаан нь галт зэвсгийн шарх байжээ. Нөгөөтэйгүүр, Египтийн ЭМЯ-ны мэдээлснээр, 3 хүн нас барж, 250 хүн гэмтэл авчээ.
АНУ Түрк улсад америкийн ПДХС-ийн радарыг өөрийн нутаг дэвсгэр дээр байрлуулахыг зөвшөөрсөнд талархаж байна гэж Пентагоны тэргүүн Леон Паннета Анкарад айлчлахдаа мэдэгдэв. Тэрээр ерөнхийлөгч Абдулла Гюлем болон БХЯ-ны сайд Исмет Йылмаз нартай уулзахдаа Түркийг АНУ-ын Ойрхи-Дорнодын чухал түншээр нэрлэжээ. 9-р сард Анкара ПДХС-ийг Ираны хилээс 700 км зайтай байрлуулахыг зөвшөөрсөн юм.
Казахстаны Жанаозен хотод эмх замбараагүй байдал гарснаас  болж нефтийн “Озенмунайгаз” компаний ажилчдын тал хэсэг   ажилдаа гарсангүй. Ажилтанууд өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдалд түгшицгээж  байна. Өчигдөр тэмдэглэсэн Казахстаны тусгаар тогтнолын 29 жилийн баярын  үеэр олон нийтийн эмх замбараагүй байдал дэгдэж 10 хүн амь насаа алджээ.
ДХБ-ад элссэнээр Оросын эдийн засгийн ямарч салбар хохирохгүй. Ийм мэдэгдэлийг Оросын тэргүүн шадар сайд Игорь Шувалов хийлээ. “Өөрийгөө болон бусдыг айлгах хэрэггүй юм” гэж тэр хэлэв. Улстөрчийн хэлснээр  бол одоо ДХБ-ын журамууд нь  оросын эдийн засагт сөрөг үр дагавар авчирна гэх урьдсан нөхцөлүүд  үгүй юм.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011