×
Улс төр 16 Арванхоёрдугаар сарын 2011
АНУ-ын  Ирак дахь цэргийн ажиллагаа  12-р сарын 15-нд албан ёсоор дуусч байгаа бөгөөд  түүнийхээ төлөөсийг хэдэн арван жил төлөх болох нь. Market Watch сэтгүүлийн үнэлснээр түүний цэргийн зардал 4 их наяд долларт  хүрч сагадгүй байна. Иракийн дайн эхлэхийн өмнө АНУ-ын БХЯ дайны бодит зарлагаа 50-80 тэхбум долларын түвшинд үзэж байв.
Сирийн эрх баригчид  сөрөг хүчний хоорондын зэвсэгт сөргөөлдөөний асуудлаар НҮБ-ын АЗ-д  хийж буй хэлэлцүүлэг  Орос улсын ачаар мухардмал байдлаас гарч болзошгүй. Москва тогтоолын төслийн өөрийн хувилбарыг санал болгов. НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркины мэдээлснээр цуст ажиллагааг зогсоох нь зайлшгүй чухал гэж тогтоолын төсөлд заажээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх нар өнөөдөр  дэлхийд тулгарсан  аюул сорилтын өмнө орос-энэтхэгийн стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэх тухай  Хамтрасан мэдэгдлийг  гаргаж батлав. Мөн хоёр орны удирдагчид СУ-30МКИ нисэх онгоцны үйлдвэрлэлийг зохион байгуулахад техникийн тусламж үзүүлэх тухай Протоколд гарын үсэг зурах ёслолд байлцав.
Пүрэв гаригт  нэгэн эрэгтэй хүн Лос Анжелес дэхь БНХАУ-ын консулын газар руу галлажээ. Ассошейтэд пресс агентлагийн уламжилснаар буудсан хүн хүний эрхийн эсрэг  арга хэмжээнд оролоцогчийн нэг  байжээ. Уг явдал өдөр болсон бөгөөд жагсаал  консулын  газрын өмнүүр явж байжээ.
Канадын цэргийн албан хаагчдын сүүлчийн бүлэг Афганистаны Кандагар хотоос багаж хэрэгсэл болон зэр зэвсгийн хамт пүрэв гаригт эх орондоо ирэв. 2002 онд Канад  улс Афганистанд цэргээ оруулж, 2005 онд 2,8 мянган  цэргийн албан хаагч Кандагарт үйл ажиллагаагаа явуулж байсан юм.
НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнууд пүрэв гаригт Орос улсын Сирийн асуудлаар гаргасан шинэ тогтоолын төслийг  “туйлын бүтээлч“ гэж дүгнэлээ. Энэ тухай ХМХ-үүдийн уламжилж байгааг  НҮБ-ын АЗ-ийн  Оросыйн төлөөлөгч Виталий Чуркин мэдэгджээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011