×
Улс төр 15 Арванхоёрдугаар сарын 2011
Оросын ерөнхий сайд Владимир Путин  телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр иргэдийн асуултанд хариулахдаа өөрийн  өнгөрсөн жилд тогтоосон амжилтыг эвдэлээ. Дөрвөн цаг хагасын хугацаанд тус улсын бүх өнцөг булангаас түүнд 88 асуулт тавьсныг тэр хариуллаа. Оросын ерөнхий сайд Владимир Путин   өнөөдөр оросын иргэдтэй арав дахь удаагаа” Путинтэй ярих яриа. Үргэлжлэл”  шууд нэвтрүүлэгт оролцов.
Оросын ерөнхий сайд Владимир Путин  телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр иргэдийн асуултанд хариулахдаа цагийн хувьд өөрийн урьдны тогтоосон амжилтыг эвдэлээ. Дөрвөн цаг хагасын хугацаанд тус улсын бүх өнцөг булангаас түүнд 88 асуулт тавьсныг тэр хариуллаа. Оросын иргэдийн гол сонирхож буй асуултуудад  нийгэм, суугчдын холбоо  болон цалинтай холбоотой  асуудлууд оржээ.
Ард түмний дэмжлэг алдагдаж байна гэж мэдрэгдэх юм   бол  тус улсын удирдлагаас явахад бэлэн гэж Орос улсын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэв. Гэхдээ  ялагдлыг санал хураалтын  дүнгээс хүлээн зөвшөөрөхөөс биш, ямар нэгэн сайт юм уу гудамжинд хэлсэн хүмүүсийн үгнээс шалтгаалахгүй гэж В.Путин өнөөдөр оросын телевиз, радиогоор хийсэн шууд нэвтрүүлгээр мэдэгдэв.
Оросын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэлдээ: Орос америкийн харилцаа одооноос тогтож эхэлж байна. Үүний өмнө түүний үзэж байгаагаар АНУ олон улсын  жандармын  үүрэг гүйцэтгэж байсан юм.  Ерөнхий сайдын үнэлснээр,  тэр “ АНУ-ын дотор тодорхой өөрчлөлтүүд гарч байгаа  аж. Нөгөөтэйгүүр, ерөнхий сайдын үзэж байгаагаар АНУ одоогийн дэлхийн нэг туйлаас  урьдчилан сэргийлж байсан гэв.
ОХУ-ын  Аюулгүй   зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев «Аргументы и факты» сонинд ярилцлага  өгөхдөө  «АНУ-ын ПДХ системийг Иран, Хойт Солонгосын эсрэг биш   Орос,Хятад  улсуудын эсрэг чиглүүлсэн талаар  Оросод ямар ч эргэлзээ байхгүй» гэж мэдэгдлээ...
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин Орос, Белорус, Казахстан улсууд ирээдүйд нэгдсэн валтанд шилжих  боломжтой гэж үзэж байна. “Путинтэй ярих яриа. Үргэлжлэл” телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр  иргэдийн тавьсан асуултанд Путин хариулахдаа, ЕХ ны хэмжээний түвшинд  гурван орны интеграц хараахан хүрээгүй байна.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин хуучин зөвлөлтийн орон зайд  интеграцын процессыг хөгжүүлэх  чухал гэж үзэж байна. “Путинтэй ярих яриа. Үргэлжлэл” телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр   иргэдийн тавьсан асуултанд хариулахдаа, Орос, Белорус болон Казахстаны еваразийн түншлэлийг бэхжүүлэх нь нэн шаарадлагатай байна гэж мэдэгдэв.
Владимир Путин оросын иргэдийн тавьсан  асуултанд хариулж байна.  Ерөнхий сайдын иргэдийн асуултанд хариулах телевизийн болон радио шууд нэвтрүүлэг өнөөдөр  эхэлсэн юм. Энэ нь түүний арав дахь удаагийн “шууд нэвтрүүлэг” юм. Өмнөх нэвтрүүлгүүдийн нэгэн адил засгийн газрын тэргүүнтэй  улс орны янз бүрийн өнцөг булангаас  холбогдоно.
Оросын ерөнхий сайд Владимир Путин ерөнхийлөгчөөр сонгогдсог тохиолдолд улс-төрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд болон түүнийг гадаад нөлөөнөөс ангижруулахад анхаарлаа чиглүүлэн ажиллана гэв.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин оросын иргэдийг 2012 оны 3-р сарын 4-нд болох оросын ерөнхийлөгчийн сонгуульд  бүгэхгүй, ирж саналаа өгөхийг уриаллаа.  “Гадаад бодлогоор хэн аижллахав, олон улсын тавцан дээр улс орныг хэн төлөөлөхөв, длтллд болон гадаад байдлын аюулгүй байдлыг хэн хангахав, нийгмийн асуудлуудыг хэнээр шийдвэрлүүлэхэв  гэдгийг зөвхөн та нар л тодорхойлох ёстой.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин “өнгөт хувьсгалууд” нь нийгэмд  тогтворгүй байдлыг бий болгоход чиглэгдсэн хэрэгсэл гэж мэдэгдэв.  “ Тэр зүгээр нэг зорилгогүй бий болсон зүйл үгт биш” гэж тэр оросын иргэдийн асуултанд телевизийн шууд нэвтрүүлгээр хариулахдаа цохон тэмдэглэв. Тэрээр Украины  “улбар шар хувьсгалын” тухай сануулав.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин үзэхдээ: парламентын сонгуулийн дүн нь улс ороны хүчний хуваарилалтыг бодитоор харуулсан гэв. “Нэгдсэн Орос улс”нам  тодорхой байр сууриа алдасанд гайхаад байх юм үгүй гэж Путин өнөөдөр шууд нэвтрүүлгээр хэллээ.
Оросын ерөнхий сайд Владимир Путин: хэрвээ “путины дэглэмийн үр дүнд”  хүмүүс өөрийн үзэл бодлоо хэлэх боломж гарсан бол энэ нь хэвийн үзэгдэл гэж үзэж байгаа гэв.  “Хүмүүс улс орны  эдийн засаг, нийгэм болон улс -төрийн салбарт болж байгаа үйл явдлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх болсон нь  хэвийн зүйл юм.
Өнөөдөр Москвад Энэтхэгийн ерөнхий сайд  Манмохан Сингхийн албан ёсны айлчлал эхэлж байна. Айлчлал 15-17 ны өдрүүдэд болно. Манмохан Сингх айлчлалын хөтөлбөрт ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзалт төлөвлөгджээ.  Энэтхэгийн ерөнхий сайдын ОХУ- д хийж буй  айлчлалын үеэр батлан хамгаалах, эрчим хүчний салбарт хамтран ажиллах арав хүртэл тооны гэрээ хэлэлцээр хийгдэх юм гэж үүний өмнө Энэтхэгийн ГХЯ мэдэгдэж байсан юм.
Оросын ерөнхий сайд Владимир Путин арав дахь удаагаа иргэдтэй шууд нэвтрүүлгээр ярилцана.  “Владимир Путинтэй ярих яриа. Үргэлжлэл” москвагийн цагаар 12:00 эхлэнэ. “Шууд нэвтрүүлгийг”    нилээд хэдэн улсын телевиз, радиогоор дамжуулна.  Оросын томоохон хэд  хэдэн хотуудтай шууд нэвтрүүлэг явна. Түүнчлэн Владимир  Путин студид ирсэн хүмүүсийн асуултанд хариулна.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011