×
Улс төр 14 Арванхоёрдугаар сарын 2011
Төрийн думын спикер Борис Грызлов депутатынхаа мандатаас татгалзаж,  гэхдээ өөрийн эрх барих “Нэгдсэн Орос улс” намын тэргүүн хэвээр үлдэхийг шийджээ. Энэ тухай тэрээр өнөөдөр тайлбарлахдаа, хуултар ямарч хязгаарлалт үгүй ч тэрг доод танхимын тэргүүнээр хоёр хугацаа улиран ажиллах нь буруу гэж үзжээ. Грызлов ерөнхийлөгчийн томилсон аль ч газар ажиллахад бэлэн аж.
Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцев Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд  бие даан нэр дэвших бодолтой байна. Түүний нэрийг өнөөдөр Оросын төмөр замын хэсэг ажилтанууд санаачлан дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагааны хуанлийн төлөвлөгөөний дагуу бие даан нэр дэвшигчдийн шатны ажил 12-р сарын 15- ны өдөр дуусах юм.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев шинжээчид ба улс төрчдийг шохооруулав. Тэрээр өчигдер 12-р сарын 4-нд болсон сонгуулийн үр дүнгээр парламентад сонгогдсон намуудын удирдагчидтай уулзаж, чухал хэд хэдэн мэдэгдэл хийлээ.  ОХУ-ын зургаадахь удаагийн сонгуулийн  Улсын думын анхдугаар хуралдаан  нэг долоо хоногийн дараа 12-р сарын 21-нд болно. Дмитрий Медведев зохих зарлигт гарын үсэг зурав.
Улс төрийн эсэргүүцлээ илэрхийлэх  хэрэгслийн хувьд гутлыг анх хэрэглэснээс хойш гурван жил өнгөрөв. Харин арабын соёлын хүрээнд ингэж аль хэдийнэ дадсан юм. Гутлаа хэн нэгэн рүү шидэх нь  маш их доромжлосон хэрэг болно. Гэвч  гутлыг дээд зиндааны улс төрчтэй маргалдахдаа анх удаа одоогоос гурван жилийн өмнө 2008 оны 12-р сарын 14-нд  хэрэглэсэн билээ.
Орос улсад 3-р сарын 4-ны өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх шатны ажил  өнөөдөр эхлэж байна гэж тус улсын Сонгуулийн төв комисс /СТК/ мэдээллээ. 11-р сарын 2-нд “Нэгдсэн Орос улс” намын их хурлаас нэр дэвшисэн ерөнхий сайд Владимир Путин хамгийн  эхэнд бүртгүүлэх эрхийг авсан юм.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Брюссельд Орос-ЕХ дээд хэмжээний уулзалтанд оролцоно. Уулзалтын гол сэдвүүд эрчим хүч, евро бүсийн хямрал болон олон улсын тулгамдсан бусад асуудлууд байх бөгөөд Иран, Сири болон Косовогийн асуудлуудыг хэлэлцэх юм. Орос улс нь Европд байгалийн хий нийлүүлдэг  гол  цөм бөгөөд уулзалтын үеэр хийн нийлүүлэлтийг өргөжүүлэх  боломжуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Орос улсад 3-р сарын 4-ны өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх  ажил өнөөдөр  эхлэж байна гэж СТК мэдээллээ. 11-р сарын 2-нд “Нэгдсэн Орос улс” намын их хурлаас нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин хамгийн  эхэнд бүртгүүлэх эрхийг авсан юм.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011