×
Улс төр 13 Арванхоёрдугаар сарын 2011
 Өнөөдөр Парис дахь ЮНЕСКО-гийн байранд болсон арга хэмжээний дүнд палестины далбааг мандууллаа гэж орон нутгийн ХМХ мэдээлжээ. Энэхүү арга хэмжээн дээр  Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас байлцав. ЮНЕСКО-гийн байран дээр палестины далбааг мандуулсан нь  арваннэгдүгээр сард ПҮЗЗ нь энэ байгууллагад нэгдэн орсон холбоотой юм.
Оросын Төрийн думын сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдтэй холбоотой гомдлуудаар шудрага шийдвэрүүд гаргах ёстой гэжээ. Энэ тухай Дмитрий Медведев парламентад суудалтай намуудын удирдагчидтай хийсэн уулзалтын  үеэр мэдэгдэв. Түүний үзэж буйгаар,  Төрийн думын 6 дахь удаагийн ихэнхи хэсгүүдийг сөрөг хүчин хянаж байх ёстой аж.  Энэ нь доод танхимын  бүх намуудад эрхийн  баталгаа өгөхийн тулд  юм.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ираны эрх баричдыг Тегераны гарт энэ сарын эхэнд орсон тагнуулын нисэгчгүй онгоцыг эргүүлэн өгөхийг хүслээ. Обамагийн  мэдэгдэлд,  эргүүлэн өгөх ажиллагааны нарийн ширийнийг сөхөхгүй гэж Би-би -си мэдээлжээ.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон ираны тал онгоц эргүүлэн өгнө гэдэгт бараг итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Орос улсад баасан гаригт бүх нийтэд зарласан оросын парламентын дүнгийн  хэлэлцүүлэг үргэлжилж байна. Сөрөг хүчний намууд, урьд мэдэгдэж байсны дагуу сонгуулийн санал хураалтын тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна. Гэхдээ шүүхийн маргаан нь парламентын суудал хувиарилалтыг хүчтэй өөрчилж чадахгүй гэдэгт ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков итгэлтэй байна. Ийм санаа бодлыг шинжээчид ч хуваалцаж байна.
Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн шинэ прокуророор Гамби улсын төлөөлөгч эмэгтэй Фату Бенсуда болжээ. Ирэх оны 6 –р сард тэр албан ажилдаа орох бөгөөд өмнө нь энэхүү албан тушаал дээр 9 жилийн хугацаатай томилогдсон аргентины иргэн Луис Морено-Окампагийн хугацаа дуусч,  солигдох  юм.
АНУ Өмнөд Солонгосын Агаарын зэвсэгт хүчинд /АЗХ/ зориулан радиолокацын илрүүлэлт болон удирдлагын АВАКС онгоцыг хоёрдахь  удаагаа нийлүүлэв.  Энэ тухай өмнөд-солонгосын батлан хамгаалахын төрийн нийлүүлэлтийн хөтөлбөрүүдийн агентлаг /DAPA/  мэдээлжээ.
 Канад улсын Тойрон байгаа орчны сайд Питер Кент тус улсыг   хүлэмжийн хийг бууруулах тухай Киотогийн протоколоос гарч байгаа тухай албан ёсоор мэдэгдлээ. Би-би-си мэдээндээ, энэ нь Канадад 7  тэрбум долларын хэмнэлттэй юм гэж. Өнгөрсөн жил Канад нь Япон улсын хамт Киотогийн протоколоор шинэ үүрэг хүлээхгүй гэдгээ мэдэгдэсэн юм.
Орос улсын ерөнхий сайд Путин 12-р сарын 15-ны пүрэв гаригт уламжлал ёсоор  иргэдтэй “шууд утасаар” холбогдоно. Засгийн газрын тэргүүн телевизийн болон радиогийн шууд эфирээр москвагийн цагаар 12:00  оросын иргэдийн асуултанд хариулж эхэлнэ. “Владимир Путинтэй яриа.Үргэлжлэл” тусгай хөтөлбөр юм.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011