×
Улс төр 12 Арванхоёрдугаар сарын 2011
Дэлхийн газрын зураг дээрээс 20 жилийн өмнө хэт их гүрэн ЗХУ алга болсон билээ. Хүйтэн дайн дуусснаас хойш хүчээ авсан дотоод учир шалтгаанаас болж зөвлөлтийн систем гүнзгий хямралд орсон учраас төгсгөл болох нь тодорхой байсан гэж шинжээчид үзэж байна.
Манай улс АНУ-д итгэхгүй байна, энэ итгэлцэл харилцан хамааралтай гэж Пакистан улсын ерөнхий сайд Юсеф Раза Гилани мэдэгдлээ. Афганистанд шаардлагатай бүхнийг тээвэрлэж байгаа НАТО-гийн тээврийн цуваанд нутаг дэвсгэрээрээ явах зөвшөөрлийг Пакистан улс хэдэн долоо хоногийн дараа л өгөх болно. Британийн Би-Би-Си телевиз радиогийн нэгдэлд Гилани ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдсэн байна.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев 12-р сарын 10-ны бямба гаригт оросын хотуудад хийсэн цуглануудыг тайлбарлав. Сөрөг хүчин парламентын сонгуульд маш олон зөрчил гарсан хэмээн үзсэн олон мянган хүнийг гудамжуудад гаргав. Эсэргүүцлийн цуглаан жагсаалын явцад дэвшүүлсэн үзэл санааг зөвшөөрөхгүй байна гэж Дмитрий Медведев Facebook олон нийттэй харилцах сүлжээний хуудсандаа мэдэгдээд зөрчлийн тухай бүх мэдээллийг шалгахыг даалгав.
 Вашингтон Сөүл хоёр Пхеньянийн эсрэг вакуумын бөмбөг бэлтгэж байна. Нисэх онгоцны жолоодох 150 бөмбөг худалдан авах тухай хэлэлцээр АНУ-тай 11-р сард байгуулсан тухай «Кориа таймс» сонин мэдээллээ. Эдгээр бөмбөгийг 2013 онд Өмнөд Солонгост нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Ийм зэвсгийг Солонгосын хойгт шинэ дайн дэгдээх тохиолдолд зориулжээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011