×
Улс төр 11 Арванхоёрдугаар сарын 2011
Владимир Чуровыг тус байгууллагын тэргүүнээс огцруулах саналыг ОУ-ын СЕХ няцаалаа. Коммунист намаас СЕХ-нд ажиллаж байгаа гишүүн Кирилл Сердюков ингэж мэдэгдсэн байна. Тус улсын улс төрийн томоохон хүч “Нэгдсэн ОУ” нам итгэлтэй ялалт байгуулсан Төрийн Думын сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаагаа оролцогчид нь илэрхийлсэн Москвад бямба гаригт болсон сөрөг хүчний жагсаалыг тэр иш татлаа.
Панам улсын дарангуйлагч асан Мануэль Норьегаг Франц улс тус улсад хүлээлгэж өглөө. Түүнийг суулгасан онгоц өнөөдөр Парисаас Панам руу ниссэн байна. Мансууруулах бодисны дамын наймаанаас олсон бохир мөнгийг “угаасан” хэргээр 77 настай Норьега францын шоронд ялаа эдэлсэн юм. Эх оронд нь түүнийг улс төрийн өрсөлдөгчдөө алсан, авилгал авсан хэргээр буруутгаад байгаа юм.
ХМХ-ийн эхний нүүр, интернетийн ойворгон мэдээлэлүүд, гудамжны жагсаал цуглаан зэрэг нь Төрийн Думын сонгууль ОУ-д хамгийн их шуугиантай мэдээ мэдээлэл болж байгааг харуулж байна. Санал хураалт 12-р сарын 4-нд болсон ба албан ёсны дүнг 9-нд зарласан боловч сэтгэл хөдлөл намжихгүй л байна. Улс орны тэргүүнүүд үүнд тайван хандаж байна.
Саудын Арав улс өөрийн цөмийн зэвсэгтэй болж чадна. Хаант улсын хан хүү Турки аль-Фейсал энэ долоо хоногт ийм мэдэгдэл хийлээ. Хаант улс цэргийн цөмийн технологтой болох ёстой гэж саудын овгийн хаадын эрх баригч гишүүд нэг бус мэдэгдээд байна.
Муаммар Каддафийн талд байлдаж байсан хүмүүст улс орны шинэ удирдлага өршөөл үзүүлнэ гэж Ливийн ШҮЗ-ийн ерөнхийлөгч зарлалаа. Триполи хотод үндэсний эв нэгдлийн бага хурлыг нээхдээ Мустафа Абдул Жалиль Ливи улс хэн бүхнийг хүлээн авахад бэлэн байна гэж мэдэгдсэн гэж Би-Би-Си мэдээллээ. Энэ бага хурлын ажилд Ливи улсын нутаг дэвсгэр дээр амьдран сууж байгаа бүх томоохон омог аймгийн төлөөлөгчид оролцож байна.
Арабын улсуудын Лигийн төлөөлөгчид ойрын үед хуралдаан хийж Сирийн байдлыг хэлэлцэх болно. Энэ уулзалт ГХЯ-ын сайд нарийн түвшинд болох юм байна. АУЛ-ийн санал болгосон энхийн санал санаачлагын протоколд Сири улс 12-р сарын 4-нд гарын үсэг зурсан юм. Тус улсын нутаг дэвсгэр дээр АУЛ-ийн ажиглагчид заавал байх ёстой гэж тус протокольд заасан юм.
ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев, ерөнхий сайд Владимир Путин нарийг дэмжсэн жагсаал “Орос улсын яруу алдар мандтугай!” гэсэн уриан дор өнөөдөр Москвад болно. Энэ ажиллагаа өнөөдөр 12-р сарын 12-нд Кремлийн дэргэд болох ба улс орны Үндсэн хуулийн өдөрт зориулагдах юм. Энэ жагсаалд “Нутгийнхан”, “Залуу Орос орон” зэрэг залуучуудын байгууллагын идэвхитнүүд нэгдэх юм байна.
Москвагийн Болотной талбайд бямба гаригт болсон олон нийтийг хамарсан жагсаал парламентын сонгуулийн дараа ОУ-д болсон сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагааны оргил нь боллоо. Янз бүрийн үнэлгээгээр “Шудрага сонгуулийн төлөө” уриан дор Кремлийн хананы дэргэд болсон жагсаалд 25000-80000 хүн цугларсан бөгөөд тэд 12-р сарын 4-нд болсон Төрийн Думын сонгуулийн дүнг гуйвуулж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011