×
Улс төр 10 Арванхоёрдугаар сарын 2011
“Шудрага сонгуулийн төлөө” цуглаан  өнөөдөр Орос улсын 78 хотод  болж өнгорлөө. Цуглаанд оролцогчид парламентын сонгуулийн дүнг цуцлаж, СТК-ийн тэргүүн Владимир Чуровыг огцрохыг шаардаж байв. Хууль хамгаалалах байгууллагуудын үнэлснээр гудамж, талбайд сөрөг хүчнийхний талын   хэдэн арван мянган хүн гарчээ. Москва хотын төвд  илүү их тооны  хүнтэй цуглаан боллоо.
Оросын ДХЯ-ны мэдээлснээр,  Москвагийн төв дэхь Болотная талбайд  25 мянга гаруй иргэд цугларч парламентын сонгуулийн дүнг эргэн харж,   цуцлахыг шаардаж байна. Сөрөг хүчнийхний тоо баримтаар, цуглаанд 40 мянган хүн цугларчээ.
Сирийн ГХЯ мэдэгдэлд: лхагва гаригт ерөнхийлөгч Башар Асадын  америкийн АВС телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа  сирийн тэргүүний хэлсэн үгийг санаатайгаар гуйвуулсан гэж дурьджээ. Асад нь ярилцлагадаа,  есөн сар гаруй үргэлжилж байгаа  мөргөлдөөнд түүний талынхан, цэргийн албан хаагчид болон цагдаагийнхан  ихэнхдээ нэрвэгдсэн гэжээ.
Өнөөдөр Москвад болон оросын бусад нилээд хэдэн хотуудад 12-р сарын 4 ний парламентын  сонгуулийн  дүнгийн талаар өөрсдийн зөвшөөрөхгүй зүйлүүдийг  хэлэх боломжтой жагсаал цуглаан болж байна. Хамгийн том цуглаан Оросын нийслэлийн Болотная талбайд болж байна.  30 мянга хүртэл хүн оролцох  боломжтой энэхүү арга хэмжээг явуулах зөвшөөөрлийг  Москвагийн эрх баригчид  өгсөн юм.
ХАМАС-ын хэт даврагсад израилийн өмнөд бус нутгийг пуужингаар ахин буудсан тухай армийн радио мэдээллээ. Хоёр пуужинг Газын зурвсаас хөөргөсөн байна. Эвдрэл хэлмэгдэлийн тухай одоогоор мэдээлээгүй байна. Палестины талаас израилийн нутаг дэвсгэрийг пуужингаар буудсаны хариуд израилийн Цэргийн нисэх хүчин Газын зурвас дахь байгууламжуудад цохилт өгөв.
Сирийн асуудал эрхэлсэн АОЛ ийн тусгай хороо Катарын нийслэл Доход өнөөдөр арабын ажиглагчдыг тус улсад ажлуулах Дамаскийн нөхцөлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Сирийн засгийн газар АОЛ-ийн сирийн хямралаас гаргах “замын картыг” хянах хэсэг ажиглагчдыг хүлээж авахыг  зөвшөөрсөн боловч, АОЛ-ээс тогтоосон  хориг арга хэмжээг цуцлахыг шаардсан юм.
Төрийн думын шинэ бүрэлдэхүүнд “Нэгдсэн Орос”нам 238 депутатын мандат авах болно. Энэ тухай  12 –р сарын 4 нд явагдсан парламентын сонгуулийн  дүнг эцэслэн  дүгнэсэн  СТК  мэдэгдэв. СТК-д дүн гаргахад таван өдөо шаардагджээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011