×
Улс төр 9 Арванхоёрдугаар сарын 2011
Орос улсын  СТК-ийн  гаргасан тогтоолын  дагуу   12-р сарын 4 ний өдөр явагдсан   Төрийн думын   сонгууль   явагдасан болон  хүчин  төгөлдөр боллоо.
Оросын сонгуулийг ажиглах   ”Дуу хоолой” холбооны бие даасан  ажиглагчдыг  АНУ санхүүжүүлдэг аж. Энэ тухай ХМХ үүдийн нийтэлсэн тус холбооны удирдагчдын  АНУ ын олон улсын хөгжлийн USAID агентлагт ирүүлсэн захидалд дурьджээ.  Захидлаас үзэхэд АНУ- ын Төрийн департаментаас шууд даалгавар ирж байсан бөгөөд тэд америкийн копейка бүрд, өөрөөр хэлбэл, цент бүрд тайлан тавьж байжээ.
АНУ Афганистанаас цэргээ гаргахдаа Төв Азийг өөрийн зэвсгээр булж өгнө гэж  Стратегийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Коновалов үзэж байна. Пентагон нь Тажикистан, Узбекистанд тэдгээрийн нутаг дэвсгэр дээр сургалтын төв байгуулах санал тавьжээ. Үүнийгээ тэд НАТО-гийн Афганистаны цэргийн буцалтгүй тусламж болох- зэвсэг, техник ашиглахад бүс нутгийн цэргийн албанхаагчдыг нь сургах гэж гэмгүй сайхнаар тайлбарлах аж.
ЕХ-ны дээд хэмжээний уулзалт евробүсийн  17 орон болон ЕХ-ны 6 орох  төсвийн  гэрээ байгуулах тухай тохиролцоо. Энэ тухай Брюссельд   баасан гаригийн шөнө дунд болсон яриа хэлэлцээрийн дараа  ЕХ-ны зөвлөлийн тэргүүн Херман ван Ромпей мэдэгдлээ.  ЕХ ны шинэ байгууллага нь улс орнуудын засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдах юм.  ЕХ нь өөрчлөлтөнд орохгуй юм.
Сири улсын хямралыг шийдвэрлэхэд  Ирак улс зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ тухай Арабын орнуудын лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби Иракийн ерөнхий сайд  Нури аль-Маликитай яриа,хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдлээ. Багдад Дамаскийн байр суурийг өөрчлөхийг  оролдож, арабын орнуудын лигийн санал болгосон хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодит алхмуудыг хийхийг ятгах болно.
Орос улсын СТК баасан гаригт Төрийн думын/доод танхимын/. дахь удаагийн сонгуулийн эцсийн дүнг зарлана. Депутатууд анх удаа таван жилийн хугацаагаар сонгогдсон юм. Үүний өмнө нарийн бичгийн дарга Николай Конкины мэдээлж байснаар комиссийн тусгай хуралдаанаар  сонгуулийн эцсийн дүнг нийтэд  москвагийн цагаар 20:00 минутад зарлах юм.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011