×
Улс төр 8 Арванхоёрдугаар сарын 2011
Орос-НАТО-гийн стратегийн түншлэл - энэ бол дэлхийн нөхцөл байдлаас үүссэн учир байдал юм.  Энэ тухай өнөөдөр Брюссельд эхэлсэн Орос-НАТО-гийн зөвлөлийн хуралдааны нээлтэн  дээр Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен хэлжээ. “Аюулгүй байдлын салбарт  бидэнд  олон ижил төстэй зүйлүүд бий. Терроризм, далайн дээрэм, Афганистаны  заналхийлэлийн асуудлууд байна.
Орос  улсын ерөхий сайд Владимир Путин гадаад орнуудын захиалгаар оросын дотоод хэрэгт оролцох гэж оролдож байгаа хүмүүст хариуцлагыг чангатгах  талаар саналаа хэллээ. Бид өөрсдийн тусгаар тогтнолоо хамгаалах ёстой гэж тэр өнөөдөр Холбооны улсын  Бүх оросын ардын фронтын зохицуулах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийх үеэр мэдэгдэв.
 «ЗСБНХУ олон улсын улс төрийн эрх зүй ба геополитикийн субьектын хувьд оршихоо больсон» гэж «Беловежийн хэлэлцээр» гэгдсэн баримт бичигт тэмдэглэжээ. Одоогоос 20 жилийн тэртээ 1991 оны 12-р сарын 8-нд  Белоруст Вискули өргөөнд  славяны гурван БНУ-ын удирдагч Борис Ельцин, Леонид Кравчук, Станислав Шушкевич нар баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путины ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн сонгуулийн штаб Бүх оросын ардын фронтын /БАФ/ үндэс дээр тулгуурлагдан байгуулагдана. Өнөөдөр болсон тус байгууллагын хуралдаан дээр Оросын  ерөнхий сайд хэлсэн үгэндээ энэ байгууллага нь улс төрийн янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэдэг, гэхдээ нэг суурь хөгжлийн үнэт зүйлстэй.
АНУ-ын тагнуулын алба конгрессын гишүүдийг БНАСАУ-ын шинэ пуужингуудаар сүрдүүлжээ. Хэсэг хууль тогтоогчид тэдгээр техникийн тодорхойлолт болон байрлах газар нутгийг ч мэдэхгүй байсан ч умард солонгосын пуужингийн аюулд  итгэсэн байна. Умард Солонгос нүүдлийн тавцангаас хөөргөх тив хоорондын баллистик пуужинг бүтээж байна гэж америкийн тагнуулын алба ятгав.Пуужин АНУ-ын нутаг дэвсгэр дэх байг сөнөөх зорилготой гэжээ.
Арабын орнуудын лиг сирийн хэрэг гэгчийг  НҮБ-ын АЗ-д шилжүүлэхээс татгалзав. Лиг тус орны байдлыг өөрөө мэдэж зохицуулахаар шийдвэрлэжээ. Гэвч үйл явдал хамгийн муу чиглэлээр хөгжиж болзошгүй гэж улс төр судлаачид анхааруулав. Башар Асадын дэглэмийг түлхэн унагаах нь Сири улсыг бутаргах, радикал лалын хүчнийг засгийн эрхэнд гаргах хор уршигтай болж мэднэ.
Өнөөдөр Брюссельд  болох ОХУ болон Эвслийн орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын  уулзалт дээр ПДХС-ийн мухардлаас гарах боломжууд болон Орос, НАТО-гийн харилцааны бусад асуудлуудыг хэлэлцэх юм. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевын 11-р сарын 23-нд  хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан  ПДХС хүрээнд нөлөөлж болох оросын хандлагуудыг сайд нарт өргөн барина.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011