×
Улс төр 7 Арванхоёрдугаар сарын 2011
Сирийн ерөнхийлөгч Башар Асад  америкийн Эй –би-си телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа засгийн газрын цэргүүдийн хүчирхийллийг харицахгуй гэж мэдэгдэв. Ярилцлагыг лхагва гаригийн үдэш эфирээр гаргах бөгөөд түүний хэсгийг үүнээс өмнө Интернетэд тавьжээ. Асад ярилцлагадаа тэр хүмүүсийг алан хядах болон хатуу ширүүн байх тушаал өгөөгүй. Тэр “санаатайгаар хэлмэгдүүлэлтийн бодлого “ явуулаагүй гэдгийг ойгуулжээ.
Сирийн хилчид сири-түркийн хилээр нууцаар   тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг завдсан 35 алан хядагчдаас сэргийлж чаджээ.  Энэ тухай Сири улсын мэдээлийн САНА  агентлаг уламжилжээ. ХМХ-ийн мэдээлснээр хилчид болон зэвсэглэсэн бүлэгмийн дунд буудалцаан  болсны улмаас алан хядагчид түркийн нутаг руу буцжээ.
Орос улсын ерөнхий сайд,  “Нэгдсэн Орос улс” намын тэргүүн Владимир Путин  ОХУ-ын Сонгуулийн төв комисст ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр бичиг баримтаа өгөв. Үүний тулд тэр  СТК-д өөрийн биеэр хүрэлцэн иржээ. В. Путин 11-р сарын 27-нд Москва хотноо болж өнгөрсөн “Нэгдсэн Орос улс” намын их хурлаас ерөнхийлөгчид нэр дэвшисэн юм.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин ерөнхийлөгчид нэр дэвшигчид  бүртгүүлэхээр бичиг баримтаа өглөө. Төрийн тэргүүний сонгууль 3-р сарын 4-нд болох юм. Энэхүү өндөр албан тушаалд сонсгогдсон хэнийг ч ерөнхийлөгчийн амаргүй алба хүлээж байгаа гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, америкийн засаг захиргааны  бусад гишүүдийн оросын парламентын сонгуулийн талаар үзэж байгаа дүгнэлт нь ерөөс  үнээд нийлэхгүй юм гэж Орос улсын ГХЯ мэдэгджээ. Европын аюугүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хуралдаан дээр  Төрийн думын сонгуулийг Хилари Клинтон “ эрх чөлөөгүй, шудрага бус/ болсон гэж нэрлэжээ.
Изриалийн ГХЯ-ны дэд тэргүүн  Авигдор Либерман энэ долоо   хоногт Орос улсад айлчилна.  Либерман нь Вильнюсд болж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанаас Москва руу пүрэв гаригт мордоно. Энд тэр орос-израилийн засгийн газар хоорондын худалдаа-хамтын ажиллагааны комиссийн хуралдаанд оролцох юм. Энэ тухай мягмар гаригт “Джерузалем пост” сонин уламжилжээ.
Арабын орнуудын лигийн/АОЛ/ тэргүүн Набиль аль-Араби Каирт бүс нутгийн нийгэмлэгүүдийн ГХЯ ны тэргүүн нарын  шуурхай  хуралдааныг зарлав. Дамаскийг хөндлөнгийн ажиглагчдыг хүлээж авах зөвшөөрөл өгсний дараа оролцогчид Сирийн мөргөлдөөнийг  тогтворжуулахыг цаашид хэрхэн зохицуулах талаар хэлэлцэнэ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011